Амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Тавантолгойн хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан хоёр цэргийн албан хаагч ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв.
Мөн 8 цэргийн албан хаагч шархдсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Осол гарсан нь энэ салбарт хариуцлага алдсаны шинж гэж дүгнэж байна. Тиймээс осол гарсан шалтгааныг тогтоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг БХ-ын сайдад даалгаж байна” хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ