Дэд сайд нарын төсвийг хасахыг дэмжсэнгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Гишүүн Ч.Улаан “Зардал нэмэгдүүлээд байгаа чинь ОУВС-гийн нөхцөлд  харшлахгүй юу" гэсэн саналыг олонхид хандан хэлж байв. Учир нь урсгал зардлын нэмэгдүүлэх саналуудыг олонхи дэмжээд явсан юм. 

“Мах, сүүний аяныг өрнүүлэхэд нийтдээ 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ санал нь дэмжигдсэн учир гишүүн Ж.Батнасан саналаа татаж авлаа. Харин Цэргийн төв эмнэлгийн зардлыг нэмэгдүүлэх санал Төсвийн байнгын хороогоор дэмжигдээгүй. Уг санал чуулганы хуралдаанаар мөн дэмжигдсэнгүй.

Яамдын дэд сайд нарын төсвийг бүхэлд нь хасах, аймаг, сумдын Засаг дарга нарын нэг орлогчоос бусдын нь төсвийг хасах саналыг гишүүн Б.Пүрэвдорж нар гаргажээ.  Энэ саналыг Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Гишүүн Б.Пүрэвдорж “ОУВС-тай хийх хэлэлцээрийн төслийг Засгийн газар боловсруулсан. Бид зөвхөн төсвийн сахилга батыг барих бодлогын саналаа хэлсэн  гэж ОУВС-гийн суурин төлөөлөгч хэлсэн. 104 тэрбум төгрөгөөр татвар нэмчихээд буцаад сайд нарын зардлыг энэ хэрээр нэмжээ. Дарга нарын цалин буулгах, урсгал зардлыг багасгах талаар МАН ажил хийсэнгүй.  Дэд сайд нарын цалин болон урсгал зардал нийтдээ 10 тэрбум төгрөг гардаг. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс заримыг нь хасч байна. Ардын хүүхдийн мөнгө алагчлалгүй очдог. 78 мянган хүүхдийн мөнгийг хасч, дэд сайд нар цалинжиж байна. Аймаг, сумдын орлогч дарга нарын төсвийг танах хэрэгтэй. Тиймээс үүнд УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсч байна” хэмээн тайлбар хийв. Санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар  мөн дэмжигдсэнгүй.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа. Ингээд  2017 оны улсын төсвийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Дараагаар нь энэ оны төсвийн тодотголын дагалдах хуулиудыг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
MAN-g songoson humuus odoo hardaa huuhdiin mungiig hasaj uursudduu alban tushaal gargaj tansaglalaa nemj baina shuudee
2017-04-13
1:
Bid iim l novshnuudiig songoson, bid l buruutai.
2017-04-13
Зочин:
Ard tumnii haruilt erunkhiilugchiin songuuli daraagiin songuuliin ue dun bh bolno
2017-04-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-12