Чуулганы хуралдаан өндөрлөлөө

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд төсвийн тодотголын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараагаар нь төсвийн тодотголын төслийг дагалдах  Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ