Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Өнөөдөр таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Чуулганы хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Х.Нямбаатар танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ