Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” нам байгуулна гэнэ үү

Ардын намын нөлөө бүхий улстөрчдийн нэг хэмээн нэрлэгдэж, цагтаа цалгиж явсан эрхэм улстөрч бол Нарантуулын босс Ш.Сайхансамбуу билээ.
Нийслэлийн ганц том захыг захирч, төв хэсэгт тэнгэр баганадсан зочид буудалтай, Төрийн ордонд өөрөө эрхэм гишүүний суудалтай мандаж явсан энэ эрхэм хэсэгтээ л мордохын хазгай гэгч болсон. Намдаа өгөх татвараа багадуулсан уу, яасан юутай ч Ардын намд багтах шингэх зайгүй болж УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай нийлж давхив.
Ёстой л наашаа гэсэн болгонд наалдах шахуу явсаар 2016 оны сонгуулиар төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа нэг тойрогт өрсөлдөж өвдөг шороодсон билээ. Төрсөн дүүтэйгээ хөрөнгө мөнгөний асуудлаас болж таарамжгүй байдаг гэдэг нь хэдийнэ олонд ил болсон. Тиймдээ ч нэг тойрогт өрсөлдөж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.
Тэгвэл Ш.Сайхансамбуу улс төрд эргэн ирж буй гэнэ. Бүр болоогүй нам байгуулахаар санаархаж яваа сурагтай шүү. Намын нэр нь “Үнэн ба зөв” гэсэн нэртэй байх бор шувуу ч саарал ордонд нисч эхэлжээ. Экс гишүүний хувьд Ардын намаас “хөөгдсөн” даруйдаа Г.Уянга гишүүний байгуулсан тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэн ч мөн л буурь сэлгэх нь ээ.
Б.Эрхэс
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ