УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээлээ. Тэрбээр Тавантолгойд болсон ослын талаар салбар хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл мэдэгдэл хийхгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлэн, цэргийн албан хаагч энхийг цагт амиа алдсан нь сайдын алдаа гэдгийг тодотгожээ.
Тиймээс Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцон, яаралтай огцруулж, түүний оронд мэргэжлийн хүн томилохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шаардсан байна.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон хээрийн сургуулилтын үеэр гар бөмбөг дэлбэрч, хоёр албан хаагч амиа алдаж, 8 хүн шархатсан. Энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд олон нийтэд мэдээлэл хийгээгүй. Харин салбарын холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хариуцлагагүй ажилласан хүмүүст хатуу арга хэмжээ авахыг үүрэгдээд буй юм.
В.Бат