Д.Ариунболдод хаягласан шаардлага

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтнууд гүйцэтгэх захирал Д.Ариунболдод шаардлага хүргүүлжээ. Ажилтнууд хэд хэдэн асуудлаар тодруулга шаардсан байна. Эхний шаардлага нь тэд  2016 оны урамшууллаа өнөөг хүртэл аваагүй байгаа бөгөөд цалин дээрээ нэмж өгөхийг хүссэн байна.

 

Үүнээс гадна Чалкогийн өрийг төлсөн асуудлаар эргэлзээ үүссэн талаар дурдсан байна. Чалкогийн өрийг нүүрсээр дарах гэрээг зөрчиж, банкнаас зээл авч төлсөн нь маргаан үүсгэсэн. Чалкогийн зүгээс өр төлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа  гэсэн  яриа гарсанд ажилчид зовниж байгаагаа илэрхийлэн, өр төлөгдсөн гэх албан баримтыг олон нийтэд ил болгохыг шаардсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unen ug:
Oroo tolood duuslaa geel Eronhii said deeree uulzaad zarlaad baisan bizdee. Ene uls ornii ajild unen yum baina uu. Dandaa ergej butssan bulhai boljee.
2017-04-19
Зочин:
Юуны чинь урамшуулал вэ, даварсан боолууд байна даа!
2017-04-19