Хөрөнгө оруулалтын банкийг хэлэлцэж байна

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Чөлөөт бүс байгуулах тухай Шадар сайдын мэдээлэл, ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцуулсны дараагаар гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийн  талаарх ажлын хэсэг байгуулах саналыг өгсөн. Өнөөдөр ажлын хэсэг байгуулах боломж байна уу” гэдгийг тодрууллаа.

 

Ингээд Хөрөнгө оруулалтын банкны үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ