Үндсэн хуулийн цэцээс харьяаллыг тогтоов

img

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь буцаан томилоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

 

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ