Автобус осолдож, 44 хүн амиа алджээ
2017-04-20

Энэтхэгийн Химачал Прадеш мужид зорчигч тээврийн автобус осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг автобусанд нийт 56 хүн зорчиж явжээ. Ослын улмаас 44 хүн харамсалтайгаар амиа алдсан талаар Аврах албаны төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч гэрчүүдийн өгүүлж буйгаар “автобус хэтэрхий хурдтай явж байсан” гэв. Автобус Тонс голын ойролцоо явж байхдаа хаднаас унасан байна.

 

Энэ оны байдлаар Энэтхэгт автобус осолдсоны улмаас 400 орчим хүн амиа алдсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин