Мега төслүүдийн мөнгийг бид алдсан

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагач Б.Жавхлан танилцууллаа.

 

Өнөөдөр манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагийн 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж. Гэвч хөрөнгө оруулалтын урсгал хаалттай, банкны дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Энэ нь хууль эрхзүйн орчин бүрдээгүйтэй холбоотой явагдаж ирсэн байна. Уг хуулийн төслийг баталснаар  хөгжиж байгаа улс орны гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, чанаргүй зээлийн хэмжээ буурч, санхүүгийн системд дэд бүтэц сайжирч, өндөр хөгжилтэй орнуудын мэргэшсэн зөвлөгөө өгөх туршлага дотооддоо нэвтэрнэ гэж үзжээ. “Хамгийн гол нь валютын урсгал нэмэгдэж, хөрөнгийн хоёр дахь зах зээл хөгжинө. Банкны захын тогтолцоог засч хөрөнгийн хоёр дахь урсгал нэмэгдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг тусад нь баталж өгснөөр дотоодын банкны тогтвортой байдал сайжирна. Олон улсын стандартад нийцсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ” гэж хууль санаачлагач танилцуулгадаа дурдлаа.

 

Зөвхөн гаднын банк оруулах биш Хөрөнгө оруулалтын төрөлжсөн, мэргэшсэн банк бий болгоход чиглэх юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Валютын ханшинд нөлөөлүүлнэ гэжээ. Тодорхой хэмжээгээр яаж нөлөөлөх вэ? Том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх учраас том дэнчин барьцаа шаардах байх. Монголчуудад байгаа зүйл өнөөдөр ашигт малтмалын орд газар. Энэ зүйлүүд барьцаанд тавигдах болов уу гэх яриа байна. Гэтэл хамаг лиценз зөвшөөрлөө барьцаанд тавьчихаад авч чадахгүй болох юм биш биз. Гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулчихвал дагаад хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдэг үнэн үү?

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Манай банкуудын хүчин чадал өөрийн 20 хувь гэхээр 100 тэрбумаас давдаггүй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай банк тэр зах зээл рүү орвал банкуудтай давхцал үүснэ. Гаднын хөрөнгө оруулалттай банкны мөнгийг  банкуудаар дамжуулж ЖДҮ рүү чиглүүлэх хэрэгтэй. Шууд жижиг зах зээл рүү оруулж болохгүй. Валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал. Түүнээс бус чиглэл заах хэрэггүй. Төв банкны валютын нөөц гадаад урсгалаас шууд хамааралтай. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхээр өрсөлдөх чадвар үүснэ гэж үзэж байгаа.

 

Барьцаа хөрөнгийн асуудал яригдаж байна. Бид гадаадад барьцаалаад зээл авах уу, дотооддоо байдаг хөрөнгө оруулагчаас барьцаалж зээл авах уу гэдэг асуудал байна. Төв банкны хяналттай, хууль эрхзүйн орчин бүрдсэн газарт барьцаагаа тавих уу. Барьцаа хөрөнгөө бариад хэзээ нэг цагт зээл авч таарна. Сонголт өөрөө хийх хэрэгтэй. Үүнийг л зохицуулах гэж байгаа юм.

 

Мега төслүүдийн мөнгийг бид алдсан. 2000 оноос хойш  8 тэрбум ам.доллараас давсан урсгал гадуур явсан. Анх тэр гэрээг хийхдээ гаднынхны шаардаад байгаа зэрэглэлтэй банкийг Монголдоо байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Цаашдаа ядаж Монголын 34 хувьтай тэнцэх мөнгөний урсгалыг Монголдоо оруулж ирж болдоггүй юм уу гэдгийг ч судлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Гаднын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд валютаа Монголоор оруулж ирэхгүй байгаа юм. Яагаад Монголын банкаар дамжихгүй бол та нартай харьцахгүй гэж хэлж болохгүй гэж. Засгийн газар “Оюутолгой” дээр шалгалт оруулж байгаа юм билээ.  Үүнтэй холбоотой Монголын банкаар оруулах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Манайх шиг жижиг эдийн засагтай улс орон байна. Гэхдээ бид мөнгөний урсгалаа алдсан. Гэтэл тухайн улсуудад гаднын банк байж л байдаг. Бизнес нь тэлдэггүй. “Оюутолгой”-г дагаад гаднын банк оруулж ирэх л байсан. Хууль гаргачихаад банк орж ирнэ гэж бодож болохгүй. Бидэнд алмазнаас бусад бүх баялаг нь байна. 60 сая мал байна. Норвегийн гол баялаг нефть. Гэтэл манай Норвегиос илүү нефтийн баялагтай.  Тийм учраас бид урт хугацаатай хөрөнгө оруулалтад хууль гаргаж байгааг дэмжиж байна. Харин орж ирэх үү гэдэг нь асуудал.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цус шингэлж Судас эрүүлжүүлэх Ли Эр КАн:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ - Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт шигдээс-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент сетка тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-04-20