Миний талхаа олж идсэн газрыг дампууруулахгүй шүү

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. “Төрийг төлөөлөх, нийтийн ашгийг хамгаалах талаар энэ хуулийн төслийг улам тодорхой болгон оруулж ирсэн. Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тодорхой болгон оруулж ирж байгаа юм. Төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл өөрөө Захиргааны шүүхэд хандах эрх олгож байгаа” гэдгийг ХЗДХ-ийн сайд онцолж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.  Гишүүн О.Баасанхүү “Хууль хяналтын байгууллагатай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал яригддаг. Төрийг төлөөлж, өмгөөлж болно. Хятад хэлтэй хичнээн хүн прокурорт байгаа вэ гэсэн асуултад ажлын хэсгийн гишүүн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд энэ талаар заалт орсон байгаа. Мөрдөн шалгахтай холбоотой тодорхой ажиллагааг прокурор явуулж болдог"  гэсэн юм.

 

ХЗХД-ийн сайд С.Бямбацогт “Төрийг төлөөлөх асуудлыг улам нарийвчлан оруулж өгсөн. Хохирогч байхгүйгээр хэрэг хэрэгсэхгүй болгодог. Цаана нь төр, нийтийн эрх ашиг хохирдог. Үүнийг хуульчилж өгсөн” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Одоо мөрдөж байгаа хуулийн хэдэн хувьд нь өөрчлөлт оруулаад байгаа юм. Би 2003 оны хууль дээр сууж байсан. Яг цоо шинэ зүйл үүнд байгаа юу. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, мөрдөн байцаах хууль дээр прокурорын талаар нэг бүрчлэн тусгасан. Үүнээс өөр хийх зүйл байхгүй. Ер нь прокурорын байгууллага үйл ажиллагаандаа нухацтай өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Миний ажиллаж байсан унаган байгууллага. Би хоолыг нь хороож, ажлын дортой болсон. Өнөөдрийн та нарын хийгээд байгаа ажиллагаа үнэндээ таалагдахгүй байна. Харамсаж байна. Хуулин дээр гэмгүй нэг ч хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүй байх гэсэн хатуу зарчим байгаа.

 

Прокурорт мөрдөн байцаалтыг мөрдөх ямар  ч эрх байхгүй. Зөвхөн хяналт тавина гэсэн хар аманд оруулсан. Сая хэл ам үүсгээд байгаа хэргийн мөрдөн байцаалтын ажлыг прокурор гардан явуулсан. Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичиж, дампууруулахгүй шүү. Та нарт хүний эрхийг хангах хамгийн их эрхийг өгсөн. Алдаа гаргуулахгүй байх, хүний эрх зөрчигдөж байвал хамгаалах эрх өгсөн. Та нар өнөөдөр мөрдөн байцаагч, яллагч болж хувирсан хэмээсэн.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

 

-Хуучин хууль 53 зүйлтэй байсан өнөөдөр 69 зүйлтэй болж байна. Прокурорын чиг үүрэгт өөрчлөлт орж байгаа. Зарим чиг үүрэг шүүхэд шилжиж байгаа. Хуульд орсон нэмэлт өөрчлөлт хуулийн 50-иас илүү хувиас гарсан учир шинэчилсэн найруулгаар орсон. Тодорхой хяналтын агуулгад өөрчлөлт орсон. Тийм учраас өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Хэрэг үүсгэхээр прокурор хяналт тавьдаг. Гэтэл хэрэг үүсгэхээс өмнө явагдаж байгаа ажиллагаанд прокурор хяналт тавих боломжтой юу. Энэ хуулинд прокурор хүний эрхийг хамгаалдаг байх боломж бүрдэх үү. Эрүүгийн хэргийн нэлээд хэсэг нь прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байна вэ? Үүнийг журамлаж, цэгцлэх боломж гарах уу. Онц ноцтой хэргээр ялж эдэлж байгаа хүн утсаар ярьж, гүтгэж байгаа мэт зүйл гарч байна. Хорих байгууллагуудад тавих хяналт бүрдэх үү?

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

 

-Зарчим нь эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гүйцэтгэх ажил хийхгүй байх ёстой. Бодит амьдрал дээр асуудал өөр байгаа. Хяналт тавих ёстой юу гэдэг дээр ажлын хэсгийн  анхны хэлэлцүүлэг дээр өргөн хүрээнд яригдсан. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө ажиллагаа явуулах ёсгүй байдаг. Нийт Тухайн жилдээ эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан хэргийн  20 орчим хувь нь шүүхэд, 50 орчим хувь нь түдгэлзэж, 20 орчим хувь нь хэрэгсэхгүй болдог.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Baysgalan gej neg ulbiisen zalitai
2017-04-21
Jjjj:
Haytadtai negdieeeeee
2017-04-20
Jjjjh:
Hujaatai negdie darga ni tseber humuus ni ajilsag
2017-04-20
Зочин:
Тээр жилийн тэр нэг шөнө монголд ганцхан хүн бүтэн нойртой хоносон юм гэнэлээ,тэр нь одоо хууль мэддэг монголын цорын ганц хүн гэсэн үнэн үү?
2017-04-20
ЗОЧИН:
ПРОКУРОРЫГ БИШ ШҮҮХИЙГ ДАМПУУРУУЛААЧ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ГАЗАР БАЙНА АА
2017-04-20
зочин:
Прокурор чинь Нямдоржийн хувийн эзэмшлийн байгууллага болж байна уу
2017-04-20
Зочин:
Ингэж л солиордог хүн дээ. Түүний үндсэн арга. Би бага байхдаа иймэрхүү бачтай хүнийг харж байсан. Тэр согтуу байсан. Эсвэл согтуу дүр эсгэсэн ч юмуу. Тэр нөхөр олны өмнө болохгүй хэрэг нь илрэх болонгуут шал өөр юм ярьж юунд ч юм хайр зарлаад унаж билээ. Уйлсан, зөндөө утгагүй юм чалчсан. Сүүлдээ хүмүүс биесрүүгээ аргагүйдсэн харц шидэлж мань хүнийг зөнд нь орхисон. Нэг муу хулгайн хэрэг л дээ. Тэгээд тэр хүн зүгээр өнгөрсөнөөр барахгүй зарим нэг настанаар өрөвдүүлж эцэстээ дархлагдан ялалт байгуулж билээ. Зүгээр л хулгайч хүн байхгүй юу даа.
2017-04-20
зочин:
Мэдэхгүй байж хууль өөрчлөх гэдгээс өөр зүйл хийддэггүй хэдэн нөхдүүд төрд тухлаад үнэхээр дампуу байнаа.
2017-04-20
Иргэн:
Уг нь прокурор хүний эрхийг дээдлэн хамгаалж хуулийг нягт баримтлан асуудалд ханддаг байгууллага гэж би ойлгодог байсан, харин одоогийн манай прокурорууд захиалга биелүүлэгчид, харгислагчид болж хувирсан байналээ. Одоо үүнийг засах хэрэгтэй.
2017-04-20
Иргэн:
Уг нь прокурор хүний эрхийг дээдлэн хамгаалж хуулийг нягт баримтлан асуудалд ханддаг байгууллага гэж би ойлгодог байсан, харин одоогийн манай прокурорууд захиалга биелүүлэгчид, харгислагчид болж хувирсан байналээ. Одоо үүнийг засах хэрэгтэй.
2017-04-20
Иргэн:
Уг нь прокурор хүний эрхийг дээдлэн хамгаалж хуулийг нягт баримтлан асуудалд ханддаг байгууллага гэж би ойлгодог байсан, харин одоогийн манай прокурорууд захиалга биелүүлэгчид, харгислагчид болж хувирсан байналээ. Одоо үүнийг засах хэрэгтэй.
2017-04-20