Чуулганы хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт болон Хөдөлмөрийн  тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. Тухайлбал, гишүүн Л.Болд “Сонгуулиар АН ялсан зарим аймгуудын дарга нар томилогдож чадахгүй байна. Энэ асуудлыг шуурхай хэлэлцэх хэрэгтэй байна. Томилгооны асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч” гэсэн бол гишүүн О.Баасанхүү:

 

-АН-ын асуудлыг өнөөдөр шийдэх хэрэгтэй. Уг нь өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулийг яагаад хэлэлцэхгүй байна вэ?  Энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй хэмээлээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд “Томилгооны асуудлаар ЗГХЭГ-т асуулга тавиад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Энэ дагуу асуулгаа тавьж болно. Зөрчлийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагааны хугацаа дуусаагүй учир дараагийн долоо хоногт хэлэлцүүлнэ” гэлээ.

 

Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ