458 мянган га-д тариалалт хийнэ

img

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хаврын тариалалтын талаар мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Манай улс 381,6 мянган га-д үр тариа нийт 458 га-д мянган тариалалт хийж хаврын тариалалтын ажлыг  ханган ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримал тариалалтыг 14 аймгийн 1360 аж ахуй нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимсний тариалалтыг 468 аж ахуй нэгж, хоршоо, 350 мянган өрхийн хэмжээнд тариалахаар төлөвлөлөө.

 

Энэ оны хаврын тариалалтад нийтдээ улаанбуудайн үр 54.3 мянган тонн шаардагдахаас аж ахуй нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 39,8 мянган тонн, Тариалан эрхлэлтийн сангаас 4.6 мянган тонн, Улсын үрийн нөөцийн салбарт 5,8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тоннын үрийн нөөц бүрдээд байна.

 

Хэрэгцээт үрийнхээ тодорхой хэсгийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт  ирүүлсэн 8 аж ахуй нэгжид  820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрлийг ХХААХҮЯ-наас олгосон.

 

Тариалалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх үүднээс үрийн буудайг 40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдсэн гэлээ.

 

Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа. Уг дүгнэлтэд “Хөдөө аж ахуйг тонноос чанарт шилжүүлэх нь чухал болсон. Үрийн аж ахуйг төрийн бодлогоор дэмжих. Газар тариаланг түшиглэсэн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. Уг салбарт төр өөрийн оролцоог багасгаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод онцгой анхаарах шаардлагатай" хэмээн онцолж байлаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsanachin eba:
Mongol uls tarialangaar delhiid orsoldoj chadahgui ni todorhoi. Harin tarialanch nart ogdog tataasaaraa dekhiid turuuleh magadlaltai. Delkhiin zulaid bairlakh ulsad amidarj bgaagaa oilgoh heregtei
2017-04-22
Gazar tarialang ih bodlogotoi erhlehgui bol:
3 сая хүнээ тэжээх хэмжээнд л газар тариалангаа эрхлэе. Монгол угаасаа тариаланд таарахгүй газар нутаг. Хаврын шшурганы үеэр тэнгэрт тулсан улаан тоос хаанаас босож байгаа бэ? Хагалсан талбай гаас л босдог, түүн дорвол бэлчээр хэвээрээ байсан нь дээр. Жилд 10000 тн авдаг ноолуураа дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдхүүн хийдэг болвол ямар бэ? Нэг л зүйлийг барьж авая, Солонгос машин барьж авсан шүү дээ
2017-04-21