
Баянгол дүүргийн арванзургаадугаар хорооны иргэн 38 настай эрэгтэй Б архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
Түүнчлэн таван настай охиноо гэртэйгээ шатаана хэмээн хаалгаа дотроосоо цоожлоод гал тавьсан байсан аж.
Цагдаагийн алба хаагчид иргэн Б-гийн гэрийн хаалгыг нь эвдэн орж, түүнийг охиных нь хамт гэрээс гаргасан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ