УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг эхлүүлэв. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож, гурван санал хэллээ. Тэрбээр шүүхийн шатанд очсон асуудлыг хойшлуулж буцаалгүй шийдвэрлэдэг байх, Зөрчлийн хуульд туссан иргэдийн эрх чөлөөнд халдсан заалтыг хүчингүй болгох, Хөрөнгө оруулалтын банкны хуулийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх зэрэг саналаа хэлэв.
Үүний дараа УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаа завсарлууллаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Н.Энх
Уншиж байна |