Автомашины ОАТ-ын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг хүсэв

img

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

 

2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс хуулийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 01-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цаахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж Онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ.

 

Хуулийг батлагдсанаас хойш иргэд, автомашин импортлогчид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлээд байна. Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гибрид буюу хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр болсон байна. Тиймээс дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д яаралтай өргөн барьж батлуулахыг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

marat:
Khoishluulj bolohgui shuu dee.
2017-04-29
Zochin:
Ed nar bas Huuchin baterei,asaaguur ene ter zardag yum baihdaa chaavaas
2017-04-29
Zochin:
Ard tumenee urt naslah nuhtsul burduulchihsen yum shig tetgeveriin nas nemehed duugui baij Avtomashinii tatvar nemehed erguutrj baidag argaa barsan ardcilsan nam be.Huurhiis
2017-04-29
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!
2017-04-28
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!
2017-04-28
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!
2017-04-28
Зочин:
Машиний татвар нэмбэл нэмнэ л биз.Ямар өргөн хэрэглээ биш.
2017-04-28
Зочин:
Mashin l geed baih yum mashin yamar hamastai yum .Hyyhdiin hadgalamhaas tatvar avahaa bolimoor yum.Hamag tatvaraa tuluud yldsen hedee gadgaluulshaar bas tatvar avaad arai l bolihgyi bizdee
2017-04-28