Эрдэнэтээс оросуудыг хөөн гаргаснаар дипломат харилцаанд сэв суулгана

img

 

 Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаад хагас жил ч болоогүй Х.Бадамсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд орос мэргэжилтнүүдээ нутаг буцаахаар шийджээ. Дөч шахам жил хамтарсан үйлдвэрийн статустай ажиллахдаа бүхэл бүтэн хот байгуулж өгсөн оросын ард түмнийг одоо “үндэсний компани болсон” гэх шалгаанаар цүнхийг нь бариулаад галт тэргэнд суулгах гэж байна. Үндэсний компани болж, монголчуудаа ажлын байраар хангах нь зайлшгүй боловч, 49 хувийг худалдан авсан гэрээний зөрчлөөс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн энэ үед ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэрээр зөвхөн хэвлэлийнхэнд таалагдах ганцхан зорилгоор дипломат харилцаанд маш том ухралт болохуйц мэдэгдэл хийж байгаагаа ч анзаарсангүй. ОХУ том гүрний хувьд “бойжуулж” өндийлгөсөн улсаа чимээгүй ажиглаж байгаад, эдийн засаг болоод улстөрийн асуудлаар “чангахан чимхэхэд” л Монгол тэр аяараа дайвалзаад ирэх нь үнэн.

 

Э.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Нохой зодсон хүндээ янаг гэж оросд хайртай налем бас байх юмаа
2017-04-28
тэс:
Хятадын бодлогыг шууд утгаар нь хэрэгжүүлж эхэллээ оросгүйгээр хаа хүрэхийг нь харья ичдэггүй монголчууд
2017-04-28
irgen:
bailgaj baisan ni deer baihoo, tushigtei,nomortei, zugeershtee
2017-04-28
Зочин:
negent l orosyn oroltsooguy bolson bol bugdiig ni yawuulakh kheregtey , tsaaduul chini bugd l tagnuul shuu dee
2017-04-28
Зочин:
negent l orosyn oroltsooguy bolson bol bugdiig ni yawuulakh kheregtey , tsaaduul chini bugd l tagnuul shuu dee
2017-04-28
Зочин:
Энэ асуудал нь Ганц Бадамсүрэнгийн үйлдэл шийдвэр бөгөөд үүрүүлэх хариуцлага чичлэх бай нь гэж ойлгохгүй байна. Бодвол дээрээс нь л өгсөн шийдвэр. Яахав дээ хэдэн Орос байснаараа Монгол сүйрчихгүй л байсан байх. Авдаг цалинг нь бууруулаад ч болтгуай.. Яваандаа Луугаас илүү Баавгай нь илүүрхээд эхэлвэл Хэн хэцүүдэх билээ дээ.. Шийдвэр гаргасан тэр л Албан тушаалтан биш харин Ардуудын Борчуудын нуруун дээр Бензиний татвар болоод буудаг биз дээ
2017-04-28