Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгааг батлах боломжгүй

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар тавьсан асуулгынхаа хариуг өнөөдөр сонсох тухай саналаа хэлсэн юм. Түүний асуулгын хариуг өнөөдөр мэдээлэх боломжтой байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай зөвшилцөж, ирэх 7 хоногт мэдээлэхээр болсныг УИХ-ын дарга тайлбарлав. 

 

Хуралдааны эхэнд  оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэх  мэдээлэлтэй холбоотой гишүүний асуулгад ХЗДХ-гийн сайд С.Бямбацогт хариулав.

 

27 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулснаас хоёр иргэний асуудал оффшор бүстэй холбоотой байсан байна. УИХ-ын гишүүн асан  С.Баярцогттой холбоотой хууль бусаар ихээхэн мөнгө авч, хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг АТГ шалгаж байгаа гэнэ.  Одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй аж.  Оффшор бүст байгаа 17 тэрбум ам.долларын асуудлаар мөрдөн байцаалт явуулаагүй байгаа гэнэ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Гишүүн  Ж.Бат-Эрдэнэ “Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэж яригдаад байна. Тухайн бүсэд манайтай холбоотой хичнээн хэмжээний мөнгө байгаа вэ” гэсэн асуултад ажлын хэсгээс "Оффшор бүст байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй.  Мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс  17 тэрбум ам.долларыг оффшор бүст байгаа эсэхийг батлах боломжгүй гэдэг хариулт өгөв. Гишүүн Х.Болорчулуун “Авилга, хээл хахуультай холбоотой  асуудал ямар явцтай байна вэ. Мөрдөх, шалгах хууль эрхзүйн туслалцаа авах боломж байгаа эсэх”-ийг асуув.  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Оффшор дансанд мөнгө нуусантай холбоотой асуудлаар гэрээ байгуулсан 28 улстай холбогдон авах талаар ажиллагааг цаашид явуулна. Засгийн газа оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна.

 

Сард 400 орчим сая ам.долларын орох, гарах гүйлгээ хийгддэг. Эдгээр мөнгийг ямар журмаар гарч, орж байгааг шалгах сургалтад албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад явуулж байна. Эрхзүйн харилцаа туслалцаа гэрээ байгуулах ажлуудыг хийнэ хэмээлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Archaagui novshnuud ve, batlah bolomjgui ch geh shig,,,,olon ulsiin eren survsljlaga batlaad delhiid materialiig delgechiheed baihad,,,,iim archaagui, yuch medehgui, chadahgui umnuud ajlaa ogooch !!!!!!
2017-04-28
Зочин:
Викиликийн Жулиан Ассанжтай Лондонд уулзаад ганц сая дойлуур өгөөд мэдээллийг авахаар тохироход л боллоо ш дээ. Оффшорын мөнгөний 0,0000001 хувь байх даа гэрэх зардал нь.АТГ гэж юу чадах юм бэ дээ, Сувилагч багш нарын хахуультай тэмцээд чадал алга. Улс төрчдөд зүрх алга. Иймд шоу болоод жүжиг дуусах шив дээ.
2017-04-28
bao min:
KKKK HAI HAI OCHOOD SAIN HAI YUM OLDOJ MAHADGUI SHU KKK UMHII UHERNUUD MANAI BAYRYSOGTIIN MUNGIIG OLLOO YU AIN XAXA TERNII OROND BORON UNGERNII ALTIIG HAI TA NAR BAYJIH CH YUM BILUU ARCHAGUI ZALHUU ARHICHINGUUD MINI ZUGEEEEERR SUUJ BAIGAAAD BAYJLAAAA YU TEE
2017-04-28
Зочин:
Оффшорт яг хэд байгааг хэн ч мэдэхгүй. 17 тэрбум бол олон иргэнийг цочирдуулж өөрсдийн тэмцэл нэхтэ хөлсний жагсаалдаа жин нэмэх гэсэн оролдлого. Харин монголчууд бид юмны цаад учрыг олохын оронд гэнэн цайлганаар итгэж орхидог гэмгүй үндэстэн тул бөөнөөр уухайлан итгэсэн. Монголоос 17 тэрбум доллах хулгайлах боломж байхгүй. Яагаад гэвэл бид 17 тэрбум долларыг бэлнээр нь солих хэмжээний баялаг бүтээж чадаагүй. Харин 1990 оноос өмнө бидний бүтээж босгосон үйлдвэр, барилга байгууламжууд 17 байтугай тэрбум долларын үнэтэй байсаан. Түүнийг харин оросын еврей нарын жишгээр хэдэн ганзгын наймаачид өмч хувьчлал нэрээр хувааж авсан. Тэр ганзагачид ба тэднийг залган гарч ирсэн төрийн жолоо атгалцсан дарга, сайд, гишүүд, төрийн бөөснүүд бүгд л оффшорт хадгаламжтай. С.Баяр мэдээж Bank of America-д данстай. Элбэгдорж ч гэсэн гадаадад данстай. Н.Энхбаяр ч гэсэн Солонгост данстай. Х.Баттулга ч гэсэн эхнэрийнхээ нэр дээр Орос олигархиудын адил Кипр ч юм уу тийм гаүар данстай байгаа. Сү.Батболдол Лонд
2017-04-28
shudraga:
Zugeer l taviig in nyhchihad busad in orilood l avaad irne
2017-04-28
1321:
huuli huchnii baiguullagaar ni hiilgeech
2017-04-28
Nam bus irgen:
Bugdeeree adilhan idetsgeesen hulgailsan uchraas shalgahgui baigaa yum. Ternees shalgaj yadaad baih yu baih vee dee. Delhiin soyoltoi shudraga yos togtson ulsuudad ih amarhan ilruuleed hulgailsan mungiig ni huraaj avaad zohih gazart ni ilgeegeed baigaa sh dee ug ni.
2017-04-28