Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын уулзалт Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ  санал асуулгад бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц 750 орчим иргэн Төрийн ордонд хуран чуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлнэ. 

УИХ-ын дарга М.Энхболд санал асуулгын уулзалтыг нээж үг хэлсний дараагаар хуралдаан даргалагч Д.Лүндээжанцан хөтөлбөрийг танилцуулав.

 

Оролцогчид:

1.     УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,

2.    Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс  Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох,

3.    Улс  төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,

4.    Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,

5.    Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах

6.    Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх гэсэн 6 сэдвийн хүрээнд 50 хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Дараагаар нь нэгдсэн хуралдаан зохион байгуулж, хэсэг тус бүр нэг асуулт тавина гэдгийг хуралдаан даргалагч онцлов. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ