АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтын санал асуулгын хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төрийн эрх барих дээд байгууллагын асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл парламентыг хоёр танхимтай байлгахаар хэлэлцэх юм. Сэдвийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
-Ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэх, парламентын өөрийнх нь хяналтыг сайжруулах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын их хурал, Хууль тогтоох дээд байгууллага нь Бага хурал байхаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ардын их хурал хөдөлгөөнөөс ч уг саналыг ирүүлсэн байна. УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрхийг зөвхөн УИХ хадгална гэж заасан. Бусад улс орнуудын хувьд парламентын засаглалтай 54 улсын 15 нь хоёр танхимтай байгаа. Хоёр танхимтай парламенттай байх нь шийдвэр гаргуулахгүй, төрийн үйл ажиллагааг гацаах аюултай байх сөрөг талтай бол нөгөө талдаа хяналт илүү сайжирна гэж сайн талыг нь үзэж байгаа юм хэмээлээ.
Ингээд хэсэг бүлгийн хэлэлцүүлэг явагдаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ