Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана. Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хуулийн хугацаа ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн маргаашнаас бүртгэж эхэлнэ. Бүртгэл энэ сарын 6-ны өдрийг дуустал явагдана.
Парламентад суудалтай намууд төлөөллөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Одоогоор намууд нэр дэвшигчдээ эцэслэн шийдээгүй байна. МАН-аас намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж буй. Харин АН-д нэр дэвших хүслээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, нийтлэлч Баабар, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшихээ мэдэгдсэн.
Бас Р.Амаржаргал, П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд нарын нэр ч дуулдаж буй. Харин парламентын гурав дахь хүчин болсон МАХН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших бололтой.
В.Бат
Уншиж байна |