МАН-ыг төсөвтэй зууралдсаар байтал эдийн засаг унаж байна

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. Тэд Зөрчлийн тухай хуулийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа аж. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай тохирсон өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар Сангийн сайдын мэдээллийг сонсох байсан ч ирж амжаагүй аж.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Концессээр ажил хийх нь зайлшгүй. Үе үеийн Засгийн газарт ирдэг зовлон. Үүнийг бид ойлголж байгаа. Гэхдээ гэрээгээ шинэчилж, компаниудыг нь өөрчлөөд, Засгийн газрын гишүүд нь холбогдож байгаа бол энэ өөрөө ашиг сонирхлын зөрчил болж байгаа юм. Тийм учраас АН энэ асуудлаар дуугарахаас өөр аргагүй. Зөрчлийн хуулийн торгуулийн үнэлгээ төгрөгийн нэгж гэдгээрээ савсан.  Гадны шахалтаар иргэдийг татварын дарамт руу хийж болохгүй гэдэг зүйлийг өмнө нь бид сануулсан.  Тэр үед эрх баригчид “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол мөнгө олж ирээд өрийн дарамтаа багасгаад явчих юм аа” гэж хэлсэн, гэтэл өнөөдөр ойлгомжгүй байдалд орууллаа.

 

Монгол Улс үндэсний тусгаар улс гэж ойлгодог, бид дотооддоо асуудлаа зөв шийдэх байтал маш ойлгомжгүй байдлаар гадны нөлөөллөөр оруулж ирж байгаа нь Монголд тустай зүйл биш юм. ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 зүйлд заасан заалттай холбоотой гэж ойлгосон. Түүнд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн заалт байсныг зөв гэж харж байгаа. Тийм учраас УИХ дахь АН-ын  бүлэг дэмжсэн. 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарсан тогтоол. Ийм учраас эхлээд Сангийн сайдын мэдээллийг сонсоё гэж бодсон юм.

 

Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх ёстой. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-УИХ-ын тогтоол 29 дүгээр тогтоолд тусгагдсан 11 дүгээр заалтыг эдийн засагчдын зүгээс АН эрх барьж байхдаа шийдэж болох байсан гэдэг.  Эрх барьж байхдаа энэ асуудлыг хөрөнгө оруулагч нарт тавьж байсан болов уу?

 

-Наадахыг чинь эдийн засагчид биш улстөрчид хэлж байгаа. “Оюутолгой”-н гэрээг С.Баярын Засгийн газар байгуулсан. Оюутолгойн гэрээг байгуулахдаа энэ нөхцөлийг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг тэр үед хийсэн. Харин бид энэ асуудлыг Засгийн эрх барьж байхдаа тавьж, мөнгөн урсгалыг нааш нь оруулж ирье, гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй. АН Засгийн эрх барьж байхдаа тавьсан, МАН адилхан тавих ёстой.

 

Монгол Улсын эрх ашиг гэж байдаг юм бол энэ гэрээний өөрчлөлт рүү явах ёстой. Түүнээс эдийн засагчид үүнийг мэдээд Ардчилсан нам хийж чадаагүй гэдэг шүүмжлэл нь улс төр. Энэ дээр аль ч нам нэгдмэл байр суурьтай байх ёстой. Хэрвээ ОУВС-д орохын тулд энэ тогтоолын 11 дүгээр зүйлийг цуцална гэвэл АН-ын  бүлэг эвлэрэхгүй. Ардын нам ч ийм санал гаргаасай гэж бодож байна.

 

-ОУВС-д хамрагдах боломжгүй болсон нөхцөлд эдийн засагт ямар боломж байгаа бол?

 

-ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжихгүй гэвэл бид өөрийн эрхээр зовно. Олон жилийн хуримтлагдсан өр нь биднийг дарамтад оруулж байгаа. Өрийн дарамтаа бууруулахын тулд бүсээ чангалаад төсвийн тодотголоо шударга хийх хэрэгтэй. Ялангуяа иргэдийн халаастай холбоотой хэрэглээний татвараас татгалзаж, төсвийнхөө данхгар зардлыг бууруулахад эрчимтэй ажиллах ёстой.  Уул уурхайн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Үүнийгээ зөв ашиглах ёстой. Монгол Улс гүнзгий хямралд орсон гэж бодохгүй байна, Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд л байгаа. Төр нь шударга байж чадах юм бол төр нь бүсээ чангалж чадах юм бол ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гагцхүү гадны орны хараат байдалд битгий ороосой. Улс төр, эдийн засаг хоёр нь тогтвортой байх юм бол найман хувийн зээл 6-5 хувь руу буурах бололцоотой. Энэ бол бидний хараат бус зээл. Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгоно гэдэг Монгол Улсын өөрийнх нь бүрэн эрхт зээл учраас энэ лүү анхаарлаа хандуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

-Том төслүүдээ хөдөлгөх талаар яригдахгүй байна. Сөрөг хүчин энэ асуудал ямар байр суурьтай байна вэ?

 

-Бүх юмыг битгий үгүйсгэ гэж эрх баригчдад анхааруулж байсан. Эхэлсэн том төслүүдийг хамгийн түрүүн бид ОУВС-тай хэлэлцээр хийхээ өмнө ярилцсан бол ямар нэг үр дүнд хүрэх байсан. АН-ын сайн хийгдэж байсан зүйлүүдийг үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлэх боломжтой байсан. АН ч эсэргүүцэхгүй байлаа. Концессоор хийгдэж байгаа бүтээн байгуулалт, ипотекийн зээлээр хийгдэж байгаа барилгын ажлуудыг АН эхлүүлсэн болохоор явж болдоггүй юм уу. Том төслүүдийг эхлүүлээд явахад бид дэмжихэд бэлэн.

 

2017 оны тодотголоор ОУВС-тай зөвхөн төсөв, санхүү, мөнгөний тухай ярьсан. Бодит эдийн засгийн асуудал орхигдсон. Бүтээн байгуулалтын том том төслүүд бол бодит эдийн засгийг өсгөх ажлууд байлаа. Зөвхөн төсөв мөнгөтэй зууралдсаар байтал эдийн засаг чинь унаад байна гэдэг анхааруулгыг АН байнга өгч байгаа. Үүнийг анхнаас нь хэлэлцэж авч үзээгүй. Одоо хүссэн хүсээгүй өөрсдийнх нь толгой дээр ирж байна. Одоо 2016 оноос хойшхи нь МАН-ын үүрэх хариуцлага. АН-аар хэдэн удаа “хооллох” юм бэ. Харин хариуцлагаа хүлээх ёстой. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Боярын хийсэн гадаадад баялгийнхаа тооцоо хийдэг гэрээг еерчилж хариуцлага хулээлгэх хэрэгтэй монгол Улс баялгийнхаа эзэн байх естой телбер тооцоогоо яаж авахаа шийдэж чадахгуй бол гэрээ хийсний хэрэггуй баялагтай байхад херенге оруулагчидтайгаа зев харилцан ашигтай гэрээ хийж болно Баярын гэрээнд ашиг сонирхолын зерчил их Орсон
2017-05-02
Зочин:
Харин ч эдийн засаг сэргэж байна мал минь! Миний ачаагүй 4 жил зогссон машинууд одоо л нэг юм хөдөлж байна
2017-05-02
Зочин:
Bitgii ....
2017-05-01
иргэн:
17 хувь байсныг хэд болгосноо санаж байна уу. халзан үхэр минь.
2017-05-01
Зочин:
MAN UNEKHEER DOROY , CHADWARGUY BOLOWSON KHUCHINTEY YUMAA ,
2017-05-01
zochin:
төсөв гэдэг чинь зарцуулах эрхтэйгээр ажлаа явуулна гэсэн үг тийм болохоор төсөв батлах нь зөв. харин яарвал урьд засгийн газар шиг дураар дургинаа гэсэн үг байхаа
2017-05-01
irgen:
Zaluu xumuust ajilaa xiix bolomj olgooch.AN tor baij bxad yu xiij baisan ym be.xeruuliin buzar
2017-05-01
Зочин:
Коммунист угшилтай тэнэг МАНгарууд ажил хийж чадахгуй л дээ
2017-05-01
зочин:
Энэ эргүү одоо юу гээд байна аа, АН эдийн засаг унагаах биш сүйрүүлсэн, та нарын сүйрүүлсэнээс доош орох газар гэж байхгүй, тиймээс гадны зээл авах гэж наад засаг чинь үйлээ үзэж байна, ард түмний тархийг угаах санаатай мал чинь,
2017-05-01
зочин:
АН хэзээ улс орноо элгээр нь хэвтүүлсэн дутагдалдаа дүгнэлт хийх юм бэ ард түмэн дүнгээ тавьчихсан байхад түүнийгээ их том гавъяа болгоод яриад байх юм газар нутгаасаа тасалж өхийн даваан дээр зарим өрөө дарж ихээхэн хүчин чармайлт тавьсны үр дүнд эдийн засаг маань чадан ядан өндийж байгааг олж харахгүй л байгаа юм болов уу ард түмэн дүнгээ тавьж л байгаа шүү та нөхдийн алдааг татвар нэмээд ч болов дарах оролдлого хийж байна энэ та нарын үлдээсэн лай гэдгийг ард иргэд ойлгож байгаа
2017-05-01
ЗОЧИН:
ЯГ ҮНЭНДЭЭ ЭДИЙН ЗАСГИЙГ АРДЧИЛСАН НАМЫН ЛУЙВАРЧИД УНАГАСАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДИЙН БУРУУГ БИТГИЙ ӨРӨӨЛӨӨС ХАЙ.
2017-05-01
Зочин:
Ene erdenebat gedeg hun eruul uu.
2017-05-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-01