Г.Уянгын суулт

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг удаа дараа тавьсаар буй. Тэгвэл тэрбээр өөрийнх нь энэ саналыг дэмжих хүн хэр олон байгааг мэдэх зорилгоор төв талбайд суулт зарлалаа. Тэрбээр 10 өдрийн турш 11.00-15.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд суух юм байна.
Г.Уянга Монголд болж буй муу үйл явдал бүрийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байгаа хэмээн үзэж буй аж. Түүний Ерөнхийлөгчийг огцруулах саналыг олон хүн дэмжвэл тэмцэл болгон цааш нь үргэлжлүүлнэ гэдгээ хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ