АН-аас 6 гишүүн нэрээ дэвшихээр өрсөлдөнө

Ардчилсан намаас Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэйгээр холбогдуулж намын дотоод санал асуулга явуулахаар болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа өнөөдөр 13.40 цагаар тасалбар болгож бүртгэл хаагджээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар асуулгад оролцохоор нэрээ бүртгүүлсэн байна.
Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө зарлаж байсан хотын экс мэр Э.Бат-Үүл нэрээ бүртгүүлээгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ