Шүүхээс “Эрдэнэт ”-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн шийдвэрийг түдгэлзүүлжээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсоод, гишүүд асуултдаа хариулт авав. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн:
-2017 оны бизнес төлөвлөгөөгөө ТУЗ-аараа баталгаажуулан ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөлвөгөөг нэгдүгээр улиралд 100 хувиас дээш ханган биелүүлж, зэс молибдений төлөвлөсөн нийлүүлтээ хийлээ. Гол нь үр дүн нь, нэгдүгээр 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнд зэсийн үнэ, валютын ханш зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. Оны эхний дөрвөн сарын байдлаар 135.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байгаа. Одоогоор ББСБ-аас авсан өргүй гэсэн мэдээлэл хийлээ. Мөн ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор:
-Хэрэгжилтийн хувьд “Монросцветмет" дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ЗГХЭГ-аас өгсөн үүргийн дагуу хувийн хэвшлийн ТУЗ-ын гишүүдийг чөлөөлж, 100 хувь төрийн ТУЗ-ийг бүрдүүлсэн байгаа. “Монгол зэс” корпорациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан явдал болон ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байна. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна хэмээлээ. ОӨУБЕГ-ын газрын дарга Р.Содхүү:
-Хагас бүтэн сайн гээд гурван өдөр сууж байж бүртгэлийг хийсэн шүү. Яг нарийндаа УИХ-ын тогтоолын сайн унших юм бол бүртгэлээр 100 хувь төрийн амч болсон хойно хэлцэл хийх юм билээ. Гэхдээ энэ асуудал бол манай бүртгэлийн байгууллагад хамаарахгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Анхнаасаа би 49 хувийг төрд авахын эсрэг байсан. Шүүхийн шийдвэрийг би хууль ёсоороо зөв гарчээ гэж харж байна. Хувийн өмчийг төр булаах замаар авсан нь буруу. Бид цаашдаа ямар замаар явах уу гэдэг нь асуудал. Төр хувийн өмчийг ингэж авч болохгүй. Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийгдэх ёстой. Цаашдаа шүүхийн шийдвэр нэг талдаа гарвал хэцэл хийгдэхгүй гэж ойлгогдож байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн:
-Би таван сард Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ хугацаанд шахааны бизнес явагдаагүй. Цаашид ч би шахааны бизнес үүсгэхгүй. Би очоод ажил төрлийн шаардлагаар үйлдвэрт ажилладаг Технологийн сургуулийн захирлыг л өөрчилсөн. Өөр нэг ч хүн өөрчлөөгүй. Жолоочоо ч өөрчлөөгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Бусдын өмчийг УИХ-ын тогтоолоор булаан авсан нь буруу. Үүнийг шүүх шийднэ. 49 хувийн тогтоолын асуудлаар Засгийн газар ямар нэг тогтоол гаргасан уу? Н.Ням-Осор дарга чиглэл өглөө гэж байна. Төрийн үйлдвэрийн өмчийн газар гэж тогтоолд заасан бол энэ төсвийн байгууллага болно. Тэгвэл хувьцааны тухай ойлголт байхгүй болж байгаа юм биш үү. ТУЗ-ийг ээлжлэн томилно. 51 хувь байхад улс төрийн болон сэлбэгийн шахаа явсан. 7 дэд даргын асуудал яваад байгаа. Үнэн үү? Жастын өр Эрдэнэт үйлдвэрээс нэхэгдээд байгаа юм уу, Төрийн банкнаас нэхэгдээд байгаа юм уу.
ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү:
-Энэ өөрөө Монгол-Оросын хамтарсан компани байхдаа ХХК байсан. Үүнийгээ өөрчлөөгүй.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:
-Эрдэнэт үйлдвэрийн компанийн 49 хувийг “Монголын зэс” компани аваад шинэ бүтцийг баталсан. Энэ бүтцээр Ерөнхий захирал, дэд орлогч, ажлын албатай байна гэж баталсан. Эрдэнэт үйлдвэр компани нэгдмэл удирдлагатай ажиллах ёстой. Нэг л ажлын албатай байхаар байгуулсан. Шахааны ч юм уу бусад асуудал байхгүй.
Ийнхүү байнгын хорооны нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ