”Эрдэнэт”-ийн асуудлыг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар гишүүдийн асуулт тавьж, хариулт авав.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрчилгээ өөрчилсөн, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн шийдвэрийг шүүх түдгэлзүүлжээ. Ингэхээр шинээр бүрэлдсэн ТУЗ шийдвэр гаргаж чадахгүй болох уу” гэсэн асуулт тавьсан юм. Үүнд ажлын хэсгээс “Шүүхийн шийдвэрээр ТУЗ хуралдах бололцоогүй болоод байна” гэсэн хариулт өглөө. Мөн өнөөгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:
-Гэрээ хэлэлцэх хийгээгүй хүмүүс гарын үсэг зурж ажиллаж байгаа. Би төрийн өмчит үйлдвэрийн ажиллагаанд ноён нуруу барьж, төрийн хар хүний зарчмаар ажилласан. Харин сүүлийн үед санаатайгаар гүтгэж байгаа. Энэ үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын төлөө байна. Үйлдвэрээс гаргаж өгсөн унаа, ажлын байрыг манай орлогч нар засч, тохижуулж өгсөн. Тансагласан зүйл байхгүй. Цалин хөлсний хувьд 24 сая төгрөг авч байна гэсэн. Өнөөдрийг хүртэл надтай гэрээ хийгээгүй байгаа. Өнөөдөр би 3 сая төгрөгийн цалин авч байгаа. Бодит байдал энэ гэсэн юм.
Ингээд УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт хариултыг дууссаны дараагаар үг хэлэх шатанд хэлэлцэж байгаа асуудлыг дуусгах горимын санал гаргажээ. Энэ саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.
Харин гишүүн Д.Дамба-Очир “Энэ асуудал миний хувьд чухал.Эрдэнэтийн иргэдээс надад олон санал ирж байгаа. Тиймээс зөвхөн байнгын хороогоор сонсоод өнгөрөх бус УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй” гэлээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ