Д.Отгондалай өрсөлдөгчөө илт давуу яллаа
2017-05-03

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

Тэмцээний 60 кг-ын жингийн хэсгийн тулаанд МУГТ, Д.Отгондалай Шри Ланкын боксчин Гаяан Санжеева Жаяавераг 5:0 харьцаагаар илт давуу яллаа. Ийнхүү тэрбээр шигшээ наймд үлдэж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болов. Хүрэл медалийн төлөө Казахстаны А.Курметовтой тулалдана.

 

Мөн тэмцээний 69кг-д ОУХМ Б.Түвшинбат шигшээ наймд үлдэх тулаанаа Туркменистаны боксчин Амангелдиев Сердартай хийж 5:0 яллаа.  Түүнчлэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар шигшээ наймд шалгаран үлдэж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болоод байгаа юм.

 

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй 9 боксчносс 56-кгд Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91-д С.Эрдэнбаяр 52 кг-д  М.Гандулам нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудалд шилжээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин