Нэр дэвшигчийг тодруулах санал хураалт явагдаж байна

МАН-ын бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудал, нэр дэвшигчийн дэвшүүлэн орох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Бага хурлын хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалан явуулж байна. Бага хурлын гишүүд хэлэлцэх асуудлаа баталлаа.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг эхлэн хэлэлцэв. Хуралдаанаар намын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрт санал хурааж байна. Бага хурлын 310 төлөөлөгчийн олонхийн санал авсан эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ