МАН М.Энхболдыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээ албан ёсоор зарлав

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

МАН-ын бага хурлын VIII хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

 

-Манай нам өчигдөр буюу энэ сарын 03-нд Бага хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. МАН өнгөрсөн зургаан сарын хугацаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэний дунд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч байгаа талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь  МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэрлэсэн.  Судалгааны дүнг Удирдах зөвлөлд  хуралд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэрээ татсан.  Ингээд  МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга  Ц.Нямдорж нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдлөө. Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэнээр өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгааг албан ёсоор зарлаж байна хэмээлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Бага хурлаар хэлэлцсэн бас нэг томоохон асуудал нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр. Бага хуралд оролцсон гишүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэгдсэн. Мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Одоо мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагад хүргүүлнэ. Аудит шалгасны дараагаар нийтэд танилцуулж, сурталчилгааны ажлаа эхлүүлэх болно хэмээлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирсон асуултандаа хариулт авлаа. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтрах талаар ярилцсан уу?

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

 

-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэр үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэн сонгуульд дангаараа оролцсон. Тэрнээс хойш хамтран ажиллах талаар яриа гараагүй.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-05
Иргэн:
Та нар Нямдоржоо гаргадаг байждээ гэх өдөр ирж магадгүй боллоодоо хургах хулгах байсан юм.МАН гараад ард түмэнд таалагдах нэг их гавьтай юу хийв ард түмний алга эргүүлэх л хэрэгтэйдээ та нарыг зээл хуулиа ярьж суух хооронд луйварчид шулаад дуусаж байгааг мэддэг хүн байна уу?Иргэдийн гар дээр мөнгө алга мөнгөтэй нэг нь сөхрүүлж дууслаа үүнийг яаж засах вэ?
2017-05-05
харая:
Олон жил хүмүүс МАН ын М. Энхболдыг газрын наймаачин хэмээн ял тулгаж ирсэн Энэ үнэн худлыг ирэх ерөнхийлөгчийн сонгуул харуулах болно. Хэсэг хүний явуулга уу? эсвэл үнэн үү ? гэдгийг сонгуул тодоор харуулна. Мэдээж уяачид энэ нөхрийг хоёр гараа өргөн дэмжих боловч ард түмэн арай өөр бодолтой байгаа. АН ын баттулгыг мэдээж баянхонгор болон жудочид дэмжих байх даа. Гэхдээ ард түмэн өөр бодолтой байгаа
2017-05-05
kkkkkkk:
jungaa tsusiig yasan ih demjine ve ene deeremchidiin bvleglel
2017-05-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-04
Зочин:
Khurelbaatar sain ediin zasagch
2017-05-04
Иргэн:
Нямдоржийг дэвшvvлсэн бол ард тумэнд таалагдах байлаа. Одоо луйвар хиихгуй бол МАН ялагдана. Ард тумэн М. Энхболдыг хvлээж авахгуй. Би МАНын гишvvн ч гэсэн Энхбодыг дэмжихгуй над шиг бодолтой хvмvvс олон байна.
2017-05-04
Зочин:
Durakuud mini ta naryn muriin khutulbur ene tereer yakh yum be? ta nar shal uur esregeer ni khiideg biz dee , tarkhi ugaaji duusaaguy yu ?
2017-05-04