Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Их хурлаар баталгаажуулна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод санал асуулга өчигдөр явагдсан. Санал асуулгын дүнгийн талаарх мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ нар Төрийн ордонд хийлээ.  АН-ын дарга С.Эрдэнэ:

-АН-ын дотоод сонгууль өчигдөр явагдлаа. Гишүүдийн ирц 60 гаруй хувьтай байлаа. Санал асуулгын явцад маргаан мэтгэлцэл харьцангуй бага байлаа. Нэр дэвшигчдээс Х.Баттулга 2740.9, Р.Амаржаргал 2374.8, Д.Дорлигжав 1058.6, Н.Алтанхуяг 1044.2, Л.Болд 917.2,  Б.Жаргалсайхан 213.6 санал тус тус авлаа. .  Хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч Х.Баттулга байна.  АН-ын VIII их хурал бямба гаригт болж, олон санал авсан нэр дэвшигчийг танилцуулна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын их хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг дахин хэлэлцэх үү? АН дотроо олон фракцтай.

 

-Намын Үндсэн дүрэм дээр саналын эрхтэй гишүүдийн  хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Их хуралд оруулж хэлэлцүүлэхээр заасан. Их хурлын төлөөлөгчийн нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна. Заалнаас нэр дэвшүүлэх асуудал байхгүй.

 

-Нууц санал хураалтаар олон санал авсан нэр дэвшигч уначихвал яах вэ?

 

-Их хурлын дүрмийн дагуу дахин хэлэлцээд явна. Манай намыг олон фракцтай гээд байна. Манайд фракц байхгүй. АН гэсэн нэг л фракц байна. Эрх барьж байгаа нам хот, хөдөөгөөрөө хуваагдаад олон фракцтай.

 

-Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүн өмнөх ҮЗХ-ноос хэр өөрчлөгдсөн бэ?

 

-Бүтэц бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх гишүүдийн оролцоо байх болно. Дотоод сунгаагаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Их хурлаар баталгаажуулна.

 

-Сонгуулийн зардал хэдий хэмжээтэй байх бол?

 

-3.9 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тооцоо гаргасан. Энэ хүрээнд сонгуулиа явуулна.

 

-Их хурлаар ямар ямар асуудал хэлэлцэх вэ?

 

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ баталгаажуулахаас гадна сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батална. Мөн Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхээ баталгаажуулна.

 

-Санал хураалтаар зарим гишүүдийн саналыг хүчингүй болгосон гэж байсан. тухайлбал Р.Амаржаргал гишүүний саналуудыг хүчингүй болголоо гэх яриа байна.

 

-Р.Амаржаргал гишүүний саналыг хүчингүй болгоогүй.  Саналын эрхээ нээлгээгүйгээс болоод хасагдсан тохиолдолд гарсан. Татвараа төлөөд саналаа өгөх эрх нээгдэнэ. Бүх салбарт комисст нэр дэвшигчдийн төлөөлөгч байлцсан. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Амаржаргал болд 2 ын нэг баймаар юмдаа их хурлаараа ярилцах байлгүй
2017-05-04
Зочин:
БАТАЛГААЖУУЛАХ ЮМ БОЛ НУУЦААР САНАЛ ХУРААХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА!! ЭНЭ ЯРИЛЦЛАГАНД НЭГ АСУУДЛЫГ ХОЕР ЯНЗААР ТАЙЛБАРЛАСАН БАЙНА
2017-05-04
Иргэн:
Баттулгад баяр хургэе. Ямартаа ч эх орныхоо ТТын телее дуугардаг юм.
2017-05-04