Автозамын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байгаа юм. Гишүүд автозамын чанар, ашиглалтын асуудалд анхаарлаа хандуулж байлаа. Мөн автозамын арчлалтын талаар хууль санаачлагачаас тодруулж байв.
Хуулийн төсөл санаачлагач УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Автозам арчлалтад санхүүжилт шаардлагатай. Зам арчлалтад 14 тэрбум төгрөг тусгагддаг байсан бол одоо 10 тэрбум төгрөг болж буурсан" гэдгийг онцолж байлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ