Р.Амаржаргал гомдол гаргах уу

АН-ын дотоод санал асуулга өчигдөр явагдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн эрхмүүдээс хамгийн олон санал авсан Х.Баттулга тэргүүлээд байгаа. Гэхдээ Х.Баттулга одоогоор АН-аас нэр дэвших эрхээ аваагүй байна. Учир нь ирэх бямба гаригт болох АН-ын VIII их хурлаар түүний нэрийг оруулж, нууц санал хураалт дахин явуулах юм. Хэрвээ нууц санал хураалтаар гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй бол их хурал дараагийн алхмыг хийнэ.
Харин Х.Баттулгын дараагаар гишүүдийн хамгийн өндөр санал авсан Р.Амаржаргал гомдолтой яваа сурагтай. Учир нь нэр дэвшин өрсөлдөгчид дотоодын сонгуулийн хэсгийн зарим тойрогт мөнгө тараасан, санал тооллогын дүнг будилаантуулсан гэх яриа ч гарч байгаа аж. Тиймээс Р.Амаржаргалыг намын дотоод сонгуулийн хороонд гомдол гаргаж магадгүй гэж зарим ажиглагчид таамаглаж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ