ОУВС-гийн өмнө ПАРЛАМЕНТ босгоо намсгав уу?

img

 

Хямралыг даван туулах, эдийн засгаа сэргээхээр эрх баригч хүчин ОУВС-г сонгосон. Эрх баригч хүчин төдийгүй бусад улс төрийн намууд, эдийн засагчид ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй гэдгийг хэлж байгаа. Гэхдээ ОУВС тун өндөр босго тавьж, парламентаас баталсан тогтоолын хэвлэгдсэн эмхэтгэлд салхи оруулж амжаагүй байхад “шилээ харууллаа”.  

 

Өөрөөр хэлбэл, хаврын чуулган дөнгөж нээгдээд, энэ оны төсвийн тодотолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. ОУВС-гийн зөвлөмжийн дагуу гэх тодотголтой энэ оны төсөвт өөрчлөлт оруулахадаа  долоон төрлийн татвар нэмсэн.  Татварын нэмэлт эхнээсээ иргэдийн амьжиргаанд мэдрэгдээд  эхэллээ. Энэ сараас  хэрэгжиж байгаа автомашины онцгой албан татварын сургаар иргэдийн наад захын хэрэглээний машин болсон приуссны үнэ өмнөхөөсөө гурван саяар өслөө. Ирэх саруудаас шатахууны үнэ нэмэгдэхээр бүх төрлийн өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өснө.  Зах зээлийн нийгэмд үнэ ханшийг барьж тогтоож болдоггүй хойно, хөтөлбөр хэрэгжиж, валютын урсгал  орж ирэхээр асуудал жигдрэх биз гэх ирээдүйдээ итгэлтэйгээр явцгаая гэж бодъё.

 

Гэтэл хамгийн харамсалтай  ОУВС-гийн захирлуудын  зөвлөл  өнгөрсөн удаагийн хуралдаанаараа манай асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулж, хариуд нь албан бичиг илгээсэн нь энэ долоо хоногийн цочирдуулсан мэдээллийн нэг байлаа. “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай”  УИХ-ын  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтаас тайлбар, тодруулга хүссэн байв.  Эдийн засаг хүндрэлтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг   нэмэгдүүлж, валютын урсгалаа өсгөх шаардлагатай манай улсын хувьд  уг дэд заалт  тогтоолын “амин сүнс” нь гэж хэлж болохоор.   Гэтэл УИХ-ын 29  дүгээр тогтоолын 1.11 дэх заалтад  “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж зовлонгоо тоочиж байна лээ. 

 

Тиймээс  парламент энэ заалтыг хүчингүй болгох тогтоолыг яаралтай хэлэлцэх  асуудлаар чуулганы хуралдаанд оруулж батлууллаа. Ингэснээр гадаадын  томоохон хөрөнгө оруулагчид манайд хөрнгөө оруулах ч мөнгөн урсгал нь Монголыг тойрч эргэлдэх нь.   Баталсан тогтоолоо хүчингүй болгох асуудал сөрөг хүчин хийгээд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, “ОУВС аврагч биш. Монгол хүн эх орондоо эзэн болох хэрэгтэй. Үндэсний баялгаа өөртөө захиран зарцуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид барьцаагаа чангалсаар ирлээ. Ийм байдалд оруулсан улс төрийн нам, улстөрчөөс хариуцлага тооцох хэрэгтэй байна. Бид иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгаад бүх болзлыг бий болгосон. Ард түмний итгэл алдарсан. Одоо улстөрч бидний итгэл алдарч байна. Эцсийн удаа найдаад үзье. Ямар нэг Засгийн газар, Засаг дарга нарын жижиг алдаа эргээд том улс төр болж хувирна” гэдгийг  Ж.Энхбаяр  онцолж байсан юм.

 

Уг нь эрх баригчийг ОУВС-гийн аманд багтаж, тогтоолоо хүчингүй болголгүй, өөр гарц хайх байх гэж зарим ажиглагчид танадаж байсан.  Гэвч эрх баригчдад тогтоолоо хүчингүй болгохоос өөр гарц байгаагүй бололтой.   Учир нь дараагийн хувилбарыг дагалдаж оруулж ирүүлсэнгүй.

 

Нэгэнтээ тогтоолоо хүчингүй болгоно гэдгээ ч ОУВС-гийн суурин төлөөлөгчид хэлж, энэ сарын сүүлчээр Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар хөтөлбөрөө батлуулах  хэлэлцээ жин тан хийгдсэн бололтой дог. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ асуудлаар мэдээлэл хийхдээ  ОУВС-гийн төлөөлөгч Нейл Сакерийг байгуулцуулан бататгасан.

 

Ийнхүү эрх баригчид  ирэх жилүүдэд эдийн засгаа сэргээн, санхүүгийн  сахилга батыг хангах үүднээс  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахын тулд баталсан тогтоолоо хүчингүй болголоо.

 

Харин ОУВС-гийн хөтөлбөрийг дагасан томоохон хөрөнгө оруулагчдын  мөнгө “цонхны цаанаас долоолгосон чихэр адил” манайхыг тойроод эргэлдээд байх нь уу.  Томоохон хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуулах дараагийн алхамаа хэзээ хэрэгжүүлэх вэ, эрх баригчид аа.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигс:
Дурын татварын байцаагч очоод банкны дансыг нь хаагаад байхаар яаж монголын банкаар гүйлгээ хийх юм бэ
2017-05-05
Зочин:
Энэ бол маш том эмгэнэл, учир нь Монгол терийг барьж байсан нохдын балгаар енеедер монголын терийг гаднаас удирдаж байгаагийн илрэл нь ОУВС болж байгаа нь тод харагдаж байна! Бодоод узлдээ?! Хэрвээ чи татвараа нэмэхгуй бол, хэрвээ монголд орж буй гадаадын херенге оруулагчдын менгийг монголын банкаар биш гадаадын банкаар дамжуулахгуй юм бол гэж ирээд л шууд нугаслаж байгаа биздээ!!! Хэзээ Монгол улс еерийн Тер шиг тертэй, еерее еерийгее тэжээж чаддаг болох вэ? гэвэл одоогийн терийн эрхэнд байгаа МАНАНгийннхныг бугдийг нь барьж, шоронд хорьж, ууж идсэн нуусан хаасныг нь шударгаар хурааж, улс орноо ереес гаргаж байж л еерийн гэсэн тертэй болно! Одоо бол гадаадын, ялангуяа емне зугийнхэн терийн толгойд байгаад байгаа юм бишуу?
2017-05-05
irgen:
Mongoliin Tor gadniihand eh oron, ard tymnee baigaliin baylagtai ni hamt hudaldlaa,,,,, odoo mongold yuch orohgui, nogoo l luivarddag horongyyd ni mongold ch uzegdehgui, mongoliin nereer bayjigchidiin garaar orood ulam ornii tulam,,,,,zaashlaad eh orongui bolno !!!!!!!!!!!!!!!!! Iim malnuudad itgej songoson ard tymen nirgesen hoino ni hashgiraad ch nemergui bolloo doo
2017-05-05
Зочин:
Яах вэ тэгээд зээлээ бүтээгээд эдийн засгаа аврах боломжтой бол буулт хийнэ л биз.ухралт болгон ялагдал биш . Монгол гэхээр буулт хийж болдоггүй гадаадынхнаас дээгүүр байх естой юм уу. 13 р зуунд дэлхийн талыг эзэлсэн байгаа биш арчаагүй ядуу байдалд байгаагаа ойлгох хэрэгтэй
2017-05-05
иргэн:
Энэ бол эмгэнэл. Тэгвэл оффшорын хууль батлаад яах юм. Гадны компани мөнгөө монголд оруулахгүй юм бол Монгол компани бас тийм эрх эдлэе. ОУВС д гомдол гарга. Шийвэрээ эргэн хар жижиг улсыг бүү дормжил гэсэн захиа явуул. Дэлхий нийтэд цац. Тэгээд ОУВС дампуурах биз.
2017-05-05