Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
2017-05-05

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаан барилга,хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд  “Барилга материалын  дотоод нөөц бололцоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүсчлэн хөгжүүлэхэд анхаарч байна.

 

Иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хороололыг үргэлжлүүлэн барьж байна. “Буянт-Ухаа II” орон сууцны хороолол баригдаж байна. Шинээр 8700 иргэд орон сууцанд холбогдох боломжтой.

 

Түрээсийн орон сууцны хэрэгцээ шаардлага нэмэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянган орон сууцны санг бий болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 1500 өрхийг хамрууллаа" хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-05