”Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул”

img

 

Сүхбаатар аймгийн АН-ын 100 гаруй гишүүд нийслэл хотод ирээд байна.  Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд гаргасан ч  зөвшөөрөл олгоогүй аж. Тиймээс Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинаа жагсаагаад байгаа юм. Тэд “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон барьжээ.

 

Тэд Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуультой холбоотой зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хандаад байгаа юм. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт АН ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс АН-ын залуус Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа нь энэ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал, цуглааныг хориглож, Сүхбаатарын талбай руу нэвтрүүлэхгүй байна. Тиймээс АН-ын гишүүд Төрийн ордныг машинаараа тойрч, дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байна гэлээ. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ирж уулзсан юм. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчилалын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Жагсаалд оролцогчдын төлөөлөл өнөөдөр 16.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийхээр болсон байна. Хэрвээ ойлголцолд хүрч чадахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдлээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяр хэ:
Зочин гээд нэрээ нуусан хулчигар мангарууд аймаг хотоо ялгахгүй ээ чаваас ийм хулгана зүрхтэнгүүд боль.Та нарын мэддэг шээшсний газар биш МОНГОЛ улсын томоохон аймаг.
2017-05-06
зочин:
Ylagdaj syraach yasan vvl baatarin vdvvn hatgalga yy boli do odoo naad arga chin hotsorogdson shv de naad hvmvvs chin ardaa amidraltai yls A N inhaan icheech benzini nl dvvrgeed bytsaa da Erdene nowsh oo
2017-05-05
Зочин:
Царайнууд нь дан хужаа уг гарал нь ч хужаа хүмүүс зогсож байна.Сүхбаатар дүүрэгт угаасаа дандаа хужаа гудамжины эрлийз хурлийзүүдийн үлдэгдэлүүд байдаг биз дэ
2017-05-05
Зочин:
Энэ зурган дээрхи цархйнуудыг харчаарай.Монгол зүстэй амьтан нэгч байхгүй дан хуцаа царайтай юмнууд зогсож байгаа биз дээ .Сүхбаатар дүүрэг гэ
2017-05-05
irgen:
hujaagiin erliiz min omhii amaa tat..................yalagdchihaad tahimaa ogch sur........mongol hun bol olnii nuden deer oichson bol tahimaa ogchihdog yum...........omdondoo baas aldsan hujaagiin nusnuud baastai omdnoosoo salj chadahgui zugataad bdag yum..............
2017-05-05
Зочин:
M.Zorigt n haana bnaa?aaviin nutag nutagtaa irlee ene ter yasan be?kim jon un shig l tsereg tsagdaa esluulaad peediigeed bdag nuhur chin yagaad tag bnaa?odoo dornotiinh bolchihson uu?ardchilsan nam ylaagui bolohoor butsaad irgenii zorig namdaa ochison uu?
2017-05-05
Зочин:
Лу Болд өрсөлдөөнд уначихаад гудамжны жагсагч болоо юу. Яасан амархан хувь заяаны үнэн дүрдээ орж байнаа ккккк
2017-05-05
irgen:
hujaagiin erliiz min omhii amaa tat..................yalagdchihaad tahimaa ogch sur........mongol hun bol olnii nuden deer oichson bol tahimaa ogchihdog yum...........omdondoo baas aldsan hujaagiin nusnuud baastai omdnoosoo salj chadahgui zugataad bdag yum..............