Миний гаргасан тогтоол хууль зөрчөөгүй

img

Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Түүнийг мэдээлэл хийсний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Ерөнхий сайдын мэдээлийн цагаар зөвхөн цөөнхийн гишүүд асуулт тавьдаг дэгтэй. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Гэр хорооллын хөгжлийн асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцүүлэг хийнэ. Үүнд битгий улстөржөөсэй.  Хан-Уул дүүрэг дээр карьерын асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Засгийн газар хэвийн ажиллахад орон нутгийн засаг, захиргаа бүрэлдэж ажиллах ёстой. Сүхбаатар аймаг, Баянгол дүүрэг зэрэг газарт иргэд хохирч байна. Сүхбаатар аймагт АН олонхи болсон. Гэтэл цөөнх шийдвэрээ гаргаад яваад байна. Иргэд олон сар хэлэлцээд шийдвэрлүүлж чадахгүй,  45 хоног суулт хийсний дараагаар  нийслэлд ирж, Төрийн ордныг гороолж байгаа. Энэ иргэдийн асуудлыг шийдэх цаг ирлээ. Дараагийн хууль ёсны бусад бүх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

 

-Хан-Уул дүүрэгт тулгаад  байгаа карьерийн асуудлыг газар дээр нь очиж үзсэн. Цаашдаа карьер үүсгэж хайрга олборлоод байгаа зогсоож, хуулийн дагуу зогсоосон. Сүхбаатар аймагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар орон нутагт суулт зарлаж байна гэж тэмцэл хийсэн байгаа. Анх Сүхбаатар аймгийн удирдлагуудыг сонгоход зөрчил үүсээгүй байсан. Үүнээс хойш дахин сонгууль явагдсан. Хууль хяналтын байгууллагаар асуудал явагдаж байгаа. Шийд нь гараагүй. Хууль хяналтын байгууллагаас шийдвэр гарсны дагуу дараагийн асуудлыг шийдье гэж бодож байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Жагсаалд оролцож байгаа хүмүүст хэдэн үг хэлье. Сонгогчдын эрхийг зөрчөөд байж болохгүй. Том улстөрч хүн ирээдүйгээ харж явах хэрэгтэй. Сүхбаатар аймагт засаглалын хямрал дээд цэгтээ хүрлээ. Сүхбаатар аймгийн ИТХ 16 төлөөлөлтэй, хууль зөрчин хуралдаж байна. Сүхбаатар аймгийн прокурор шат шатандаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Монгол Улс хуультай.  Таны хууль бус шийдвэр үүнд нөлөөлж байна.

 

-Би хэзээ ч өмнөх Ерөнхий сайдтай холбож хэлээгүй, намайг гүтгэж байна. Өмнө нь та бас намайг гүтгээд,  утсаар уучлал гуйж байсан. Миний гаргасан тогтоол хууль зөрчөөгүй. Тухайн үед 17  төлөөлөгч сонгогдоод, тогтоол гаргасныг шүүх “хууль зөрчөөгүй” гэдгийг нотолсон.

 

БХБ-ын сайд Г.Мөнхбаяр:

 

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 512 айл орсон. Цаашдаа түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Орох оронгүй хүмүүс их байнаа! Барилгын хувь компаниудийг одоо зогсоогоод засгийн газраас орох оронгүй хүмүүсдээ түрээсийн байраар туслаачээ! Ийм цөөхөн Монголчуудаа орох оронгүй явуулж байх ч гэж дээ!
2017-05-05