Сүхбаатарчуудын хүлээсэн хэмжүүрт нь аваачих нь зүйтэй

img

 

Сонголтоо баталгаажуулах гэсэн сүхбаатарчууд нутгаасаа 20 приус машин хөлөглөн нийслэлийг зорьсон нь өнгөрөгч пүрэв гараг. Тэд Чингисийн талбайд жагсаал хийхээр төлөвлөсөн ч НЗДТГ-аас зөвшөөрөл өгөөгүй тул өчигдөр приустэйгээ төв талбайг тойрон тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөллийн хамт хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн ч удтал хүлээлгэсний эцэст ЗГХЭГ-ын дага Ж.Мөнхбат тэднийг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалт ямар үр дүнд хүрсэн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэл хийлээ. Тэрбээр:

 

-Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар хоёр нам зөвшилцөж байна. Бид тус аймгийн нөхцөл байдлыг зөв ойлгож, орон нутгийн иргэдийн амгалан тайван байдал, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд нь онцгой анхаарах ёстой. Маргаан мэтгэлцээн нэлээд удаан үргэлжилж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол мэдээж сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг хоёр тал ойлголцсон. Үүний үндсэн дээр ирэх даваа гарагт хоёр намын төлөөллийг орон нутагт илгээхээр шийдвэрлэлээ. Тэдгээр төлөөлөл орон нутгийн Иргэдийн хурлыг хуралдуулж, өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, цаашид хоёр нам ойлголцож ажиллахад түлхүү анхаарч ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Аль нэг намын эрх ашиг, хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байж болохгүй, Сүхбаатар аймгийн нөхцөл байдлыг зөв гольдролд нь, ард түмний хүсэн хүлээсэн тэр хэмжүүрт нь аваачих нь зүйтэй гэж үзсэн юм. Тийм учраас ирэх долоо хоногоос Сүхбаатар аймгийн улс төрийн байдал тайван болж, хүмүүс нь хоорондоо ойлголцож, улс төрийн хүчнүүд нь харилцан хамтран ажиллах байх гэж найдаж байна. Асуудлыг нэг тийш шийдэх хэмжээнд хүрлээ хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ан- дээрэмчид битгий дэмийрээд бай. өнгөрсөн 4 жил улсыг өрөнд ортол самарчихаад хууль дүрэм ярих хэрэггүй.
2017-05-06