Х.Баттулгыг АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр батламжлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. АН-ын VIII их хурлын 1206 төлөөлөгчийн 96.6 хувийн саналаар Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Түүнд намын нөхөд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Мөн Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг 98.5 хувийн саналаар дэмжин батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ