Н.Энхбаярыг бүртгэхгүй бол АН-ыг дэмжих нь тодорхой

img

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуус­гавар болов. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын эхний долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулж дуусах учиртай. Тэгвэл нэр дэвшигчээ хамгийн эхлээд МАН-ынхан тодруулав. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлын 310 гишүүний саналаар намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ энэ сарын 3-нд авсан билээ.

Харин Ардчилсан нам мөн л тавдугаар сарын 3-нд нэр дэвшигчийг намынхаа 180 мянган гишүүний дунд сонгууль явуулж тодруулсан. Таван нэр дэвшигчээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авч, улмаар энэ сарын 6-нд буюу өнгөрөгч бямба гарагт намын Их хурлаас нэр дэвших эрхээ баталгаажууллаа.

Харин парламентад нэг л гишүүний суудалтай МАХН-аас хэн нэр дэвших нь өнгөрөгч баасан гарагийг хүртэл тодорхой бус байв. Намын дарга нь ялтай, нэр дэвших сонирхолтой хүн олон байсан учраас олон янзын таамаг өрнөсөн. Бүр тэмцэгч С.Ганбаатарыг МАХН-ынхан нэр дэвшүүлэх нь гэсэн таамаг ч гараад амжсан билээ. Гэвч баасан гарагт МАХН-ын Бага чуулган тун ажин түжин хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Үүднээсээ сэтгүүлчдийг буцааж, хэдэн хүнтэй хуралдаж хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ зарлахаас татгалзсан.

Тэдний энэ удаагийн улс төр их л танил сценари байх аж. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ынхан мөн л намын даргаа өрсөлдүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийж, ялаас мултлах ёстой хэмээн улс төр хийж байсан удаатай. Гэсэн ч намын дарга нь өршөөлөөр мултарч, харин АН-тай хийсэн тохирооны дагуу Н.Удвалыг санал хуваах зорилгоор нэр дэвшүүлж байсан. Энэ түүхийг МАХН эргээд давтаж байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрөгч баасан гарагт тэд Эрх чөлөөний талбайд жагсаал хийж, намын даргыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар СЕХ-ноос одоогоор албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа. Харин хууль хяналтын байгууллагаас түү­нийг ялтайд тооцох хугацаа дуусаа­гүй учраас нэр дэвших боломж­гүй гэсэн хариу өгчээ.

Хэрвээ СЕХ-ноос Н.Энхбаярыг бүрт­гэх­гүй гээд татгалзсан хариу өгвөл, МАХН-ын дараа­гийн хийх нүүдэл юу байх нь ихээ­хэн сонирхол тат­на. За­рим эх сурвалжуудын хэлж буй­гаар МАХН-ынхан АН-ын нэр дэвшигчийг дэм­жих нь тодорхой. Угтаа бол МАН-ын саналыг хуваах байд­­лаар сон­гуульд оролцох магад­лал­тай. АН-тай хийж буй тохироо нь намын даргаа ялаас нэг мөсөн чөлөөлөх байх уу, эсвэл мөнгө төгрөг үү гэдгийг хэлэхэд эрт байгаа юм.

Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

“Х.Баттулга бөх, Н.Энхболд уяач, Н.Энхбаяр харваач. Энэ гурав эрийн гурван наадам хийх нь ээ” гэх гэмгүй маазрал цахим ертөнцөд хэдийнэ хүчээ авчээ. Нөгөө талаар нэр дэвшигчдийг хооронд нь харьцуулах, хэн нь илүүг шалгаруулах, эхнэр хүүхдийг нь шинжих, бүр монгол цустай эсэхээр нь цахим ертөнцөд хэлэлцүүлэг хийгээд эхэлчихэж. Энэ бүхнийг хуулиар хориглодог ч санал асуулга ч явуулах хүмүүс бишгүй олон бий. Өөрийн итгэл үнэмшлээ бусдад тулгах гэсэн, нөгөө талаар өрсөлдөгчөө харлуулах гэсэн захиалгат жиргээ ч олширлоо.

Юутай ч, эдгээр гурван нэр дэвшигч өнгөрөгч амралтын өдрүүдээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орсон гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ намаасаа авсан эдгээр гурван улстөрч бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, зан характертай. Ажил мэргэжлийн хувьд ч тэд тэс өөр. Улс төрд явж ирсэн замнал, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн чиг шугам нь ч адилгүй. Тиймдээ ч урьд өмнөхөөс илүү их “гал гарсан” тулаан өрнөх болов уу гэсэн таамаг байгаа юм. Тэд адилхан мөнгөтэй. Улс төрийн туршлага ч хангалттай.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд эдийн засагч мэргэжилтэй. Монголын улс төрд 27 жил “чанагдаж” буй улстөрч. Тэрбээр, тун дардан замаар энэ өндөрлөгт хүрсэн гэхэд хэтийдэхгүй. Ганзагын наймаанд явж, бизнесийн алдаа оноог амсах гэхээс илүүтэй 1990 онд МАХН /МАН/-д элсч, улмаар дандаа даргын албан тушаалыг хашч иржээ. 1992 оноос Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн даргаар ажиллаж эхэлснээс хойш дандаа удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай. Хотын дарга, МАН-ын дарга, үүрийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, дарга, Шадар сайд гэх мэтээр үргэлжилнэ. Тэр морин спортод тун ч сонирхолтой.

Өнөөдрийг хүртэл морин спорт уяачдын холбоог тэргүүлдэг. Харин АН-ын нэр дэвшигчийн тухайд бизнесийн салбарт олон жил амжилттай ажилласан. 2006 оноос хойш МоАХ-г удирдаж өнөөдрийг хүртэл амжилттай чиглүүлж яваа улстөрч. Х.Баттулга нэр дэвшигчийн үндсэн мэргэжил зураач. Гэсэн ч ганзагын наймаа эрхэлж, бизнесийн салбарт алдаа оноог бишгүй үзсэн. Зах зээлд шилжсэн хүнд үед хоёр том үйлдвэрийг удирдаж, эдүгээ Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болгож чаджээ. 2006 онд АН-д элсч улс төрийн карьераа эхлүүлсэн аж.

Улмаар, хонгор нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон бол Зам тээвэр барилга хот байгуулалт, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэр спорт сонирхогч биш өөрөө спортын хүн. Жүдо бөхөөр олон улсад амжилттай барилдаж, улмаар Монголын жүдо бөхийн холбоог амжилттай удирдаж яваа. Харин нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Монголын зо­хиолчдын холбоонд орчуу­лаг­чаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан бол улмаар 1985 онд МАХН-д элсчээ.

Үүнээс хойш түүний улс төрийн карьер эхэлсэн гэхэд болно. 1992 онд анх УИХ-д сонгогдож, мөн тус ондоо Соёлын сайдаар ажиллаж эхэлсэн аж. Мөн л дардан замаар урагшилж явсан улстөрч. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, МАХН-ын даргаар, бүлгийн ахлагчаар ажиллаж байлаа. 2000 оны сонгуулиар намаа сонгуульд удирдан орж, улмаар үнэмлэхүй суудал авч, Ерөнхий сайдаар сонгогдож байсан туршлагатай.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2009 онд цөөхөн саналаар ялагдал хүлээснээс хойш улс төрийн карьер нь уналтад орсон. Улмаар төрөөс олон арван тендер идсэн уусан хэрэгт ах дүүтэйгээ холбогдож хэцүү нэртэд хүртэл ороод амжсан. Өмнө хэлсэнчлэн АН-тай хийсэн тохирооны дагуу тэр Өршөөлийн хуулиар суллагдсан ч өнөөдрийг хүртэл элдэв төрлийн хэрэг зөрчилтэй нэр нь холбогдсон хэвээр байгаа юм. Улс төрийн хувьд өөр өөрийн өвөрмөц замналтай, туршлагатай гур­ван өрсөлдөгчийг товчхон танил­цуулахад ийм байна. Мэдээж нэр цэвэр хүн байдаггүйн адилаар тэднийг тойрсон, сайн сайхан, саар муу мэдээлэл ирэх өдрүүдэд хангалттай гарах нь тодорхой. Гэвч уншигч та өөрийн цензур, итгэл үнэмшлээр сонголтоо хийх билээ.

Монгол Улсыг дараагийн дөрвөн жил толгойлж, эв нэгдлийн бэлэг тэмдэг байх Ерөнхийлөгч хэн байх вэ гэсэн том сунгаа, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур ийн өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Ирэх өдрүүдэд их л олон сонирхолтой зүйлс дэлгэгдэж, нэг нэгнийхээ булхай луйврыг уудлалцах нь дамжиггүй. Эрийн гурван наадам байх уу, эсвэл эрчүүдийн шударга өрсөлдөөн болох уу гэдгийг хэлэхэд эрт байгаа ч монгол төрд өөр өөрийн өнгөөр танигдсан эдгээр гурван улстөрчөөс бид нэгийг нь сонгох нь тодорхой юм.

Б.Өнөртогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Хятад мантуу МАН бол ярихын ч хэрэггүй хог, боорцог АН бол арай дээр. Гэхдээ бидний өвөг дээдэс хэзээнээс МАХ МАХН-аа идэж ирсэн. Тэглээ гээд бидэнд алдаж муудсан зүйлгүй. Тиймээс МАХн-аа сонгосон нь онох байхаа.
2017-05-09
Зочин:
МОНГОЛ ХЯТАД БУРИАД ГУРВАН ХҮНЭЭС ТА СОНГОЛТОО ХИЙ.
2017-05-09
Zochin:
Энхбаярыг дэмжинэ,юм хийх л хүн эбэг бодоход
2017-05-09
Зочин:
Санал өгөх алга
2017-05-08
Зочин:
Засгаа унагаж байсан, яам толгойлж чадаагүй, Бат Эрдэнийг тэнэгээр нь дуудчаад дараа нь бараг л тоглосон ухааны юм ярьдаг ийм үл бүтэх нөхрөөр Монгол төрийн тэргүүн тавьж яасан болохгүй.
2017-05-08
zochin:
N.Enhbayariig burtgeed orsolduul ee
2017-05-08
zochin:
N.Enhbayariig orsolduulehgui bol ene bas shudarga songuuli bish, songuuliin er horoo ajlaa hiihgui bol Sodnomtseren ogtsoroh heregtei
2017-05-08
zochin:
N.Enhbayariig orsolduulehgui bol ene bas shudarga songuuli bish, songuuliin er horoo ajlaa hiihgui bol Sodnomtseren ogtsoroh heregtei
2017-05-08
Зочин:
Enxbayarig bvrtgexgvi bol yaaj songuulid oroltsoj sanal cubaax yum.orond n xvn debshvvlex xuuliin xugatsa n ongortson biz de
2017-05-08
Nar:
Enxbayarig nvrtgexgvi bol yaaj songuulid oroltsoj sanal xubaax yum.
2017-05-08
Зочин:
Тэр нь дээр. Надад өөр сонголт харагдахгүй байна.
2017-05-08
Зочин:
Маш зөв АН-МАХН хамтарч хууран мэхлэгчдийг унагах хэрэгтэй
2017-05-08
МАХН АН-ыг дэмжих юм байна:
МАХН-ын удидлага АН-тай хавсарч Энхболдыг унагаахын тулд эхлээд МАН-ын эсрэг жагсаал зохион байгуулж байна. Маргаашнаас МАХН АН-ыг дэмжиж сонгуульд оролцох тухай зарлана.Харин энэ намын жирийн гишүүд АН-ыг дэмжихгүй, М.Энхболдыг дэмжиж мэднэ дээ.
2017-05-08
Зочин:
Одоо МАН-д хэн итгэх юм бэ олон олон амлалтаасаа буцсан нам шдээ одоо дахиад юуч амалж магадгүйл байх шүү
2017-05-08
зочин:
Төрйин бүх өндөр албан тушаал хашиж үзээд, дараа нь албан тушаалаас болж намаа хүртэл хувааж, дараа нь мөн хамтран зүтгэгчид нь холдож одсон энэ хүн ерөнхийлөгч болж болох уу? дэндүү шуналтай хүн
2017-05-08
бодол:
Энэ сонгуулд газрын энхболд, прокурорт бүртгэлтэй баттулга хоёрт дийлэнх монголчууд саналаа өгөхгүй дээ. Мэдээж энхболдод уяачид, баттулгад жүдочид саналаа өгөх байх даа. МАХН аас гарах хүнд л сонгогчид саналаа өгнө. Олон жил хууртагдаж АН, МАН ыг үзэн ядагчид нийгэмд дийлэнх болж байна
2017-05-08
harnuden:
unuuduriin iim buhimduu ulaanbaatariig bii bolgoson hun maani m.enhbold
2017-05-08
зочин:
Улсын нийслэлийн газрыг зарсан нь илүү хортой юм байна, яагаад гэвэл яваандаа бид Эх оронгүй болно.
2017-05-08
ХЭХЭ:
ЯМАРЧ БӨХИЙГ ДЭМЖИХГҮЙ
2017-05-08
хэхэ:
ХААГУУР НЬ ЭНЭ СПИРТНИЙ НАЙМААЧИН БАТТУЛГА ГАРААД ИРЭВ
2017-05-08
хэхэ:
энхбаяр туршлагатай өндөр боловсролтой хулгайч луйварчин авилгалч
2017-05-08
хэхэ:
энхбаяр туршлагатай өндөр боловсролтой хулгайч луйварчин авилгалч
2017-05-08
zochin:
enhbauar turshlagatai ondor bolobcroltoi tuuniig demjine.
2017-05-08
хэхэ:
энхбаяр туршлагатай өндөр боловсролтой хулгайч луйварчин авилгалч
Манангийн тэргүүлэгч М.Энхболд сахал Эрдэнэбилэги:
Энхболд бол улаан газрын наймаачин ганц түц ч ажиллуулж үзээгүй хүн шүү дээ ядаж байхад Сахал Эрдэнэбилэгийн худ Манангийн тэргүүлэгчдийн нэг хүн шүү дээ энэ хүн ерөнхийлөгч болвол Манангын төр улам хүчээ авч ард иргэд маань ядуурлын туйлд хүрэх байхдаа
2017-05-08
zochin:
xen ch bai mongol ulsiin irgen xen bx ni xamaagui xun doromjlox erx xend ch bxgui shuu gedgiig xatuu anxaar zubxun uuriin xunee l duugui demj ter xun jinxene bolovsorson mongol irgen
2017-05-08
Зочин:
Баттулгад шүүхээс хориг тавих байлгүй дээ.
2017-05-08
zochin:
ineedtei ch yum daa huurhii. ene 3-aas oor songolt baihgui baigaa yum baih daa. aimshgiin haragdaj baina.
2017-05-08
Зочин:
enhbayar bataltulga 2t 2uuland ni tatgalzaa. Oor Zaluu Bolovsroltoi shine hun gargaj ireh heregtei shuu dee. Ulig bolson heden hulgaich naraa l ergelduuleed bhiin
2017-05-08
irgen:
MAN AN ENE HOER NAM HUWIDAANII NAM BIE BIENIIHEE BULHAI LUUEARIIG GARGAJ IRJ CHADAHAA BAICHIHSAN IIM L 2NAM ENH BAYR DEMJINEEE NAAD HVN CHINI HAL VZEJ HALUUN CHULUU DOLOOSON HVN YMAR OPSHOORTON BISH
2017-05-08
irgen:
Yl edelsen ni Enhbayr bolohoos bish yl edeleegvi yltanuud mongoloor neg bna Enhbayriig demjine
2017-05-08
Зочин:
Гурван цагийн төлөөлөл. Нэг нь ялаа эдэлчихсэн, хоёрдахь нь сэжигтнээр шалгагдаж байгаа бөгөөд ер нь үнэн зөвөөр явбал ял эдлэх өндөр магадлалтай, гуравдахь нь бас л ирээдүйд шалгагдаж магадгүй ийм л гурван хүний зураг харагдаж байна. Бусдыг нь болъё гэхэд ядаж төрийн ганцхан тэргүүнээ гэмт хэрэгт нэр холбогдоогүй хүнээр сонгочихож болдоггүй юмуу???
2017-05-08
Зочин:
hahaha tegeed Enkhbayar n garchuul yahuu?
2017-05-08
guts:
Yu xutsaad Nobel,Erdenetsogt ve? N.Enxbayar gej shunal, xorsol ni diildexgui xund Mongoliin xuuli uilchlexgui, erunxiillugchid ner devsheed yadargaa bolj baixad.
2017-05-08
Зочин:
Ийм л хүн Монголыг төлөөлж төрийг тэргүүлж чадна Эрдэмтэн хурандаа НҮБ-н олон улсын зэвсгийн шинжээч, Нобелийн энх тайвны шагналт Доржпаламын Эрдэнэцогтын 11 жил ажилласан багийн эрэлхэг хөвгүүд тусгай үүрэг гүйцэтгэж долоон тэрбум хүнийг олон зуу дахин хөнөөж чадах аюултай химийн хорт зэвсгийг устгаж хүн төрөлхтний өмнө байгуулсан онцгой гавьяагаараа 2013 оны нобелийн энхтайвны шагналыг багаараа хүртэж нийт хүн төрөлхтний бахархалт хөвгүүд болсон билээ. Д. Эрдэнэцогт нь энэ тусгай үүргийн багийн хамгийн олон жил ажилласан гишүүн бөгөөд өөрийн онцгой авьяасаараа НҮБ-н таван хэлийг эх хэл шигээ эзэмшиж мэдлэг боловсрол чадвараараа шалгарч түүнгүйгээр энэ тусгай үүргийн баг ажиллах боломжгүй байсан тул хатуу дүрэм журамтай олон улсын дэгийг зөрчин Эрдэнэцогтийг 11 жил ажиллуулж түүний нөр их хөдөлмөрийн үрээр энэ онцгой гавьяаг байгуулсан гэдэгт хэн ч маргадаггүй. Дэлхийн том гүрэн АНУ хүртэл эрэлхэг Монгол хөвгүүн Эрдэнэцогтын гавьяаг үнэлж хүндэт иргэнээрээ өргөмжилсөн байдаг. Харин Н