Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч нутаг буцлаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.

 

 

Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

 

Үдэх ёслолд Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлцав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗА БОЛЖ ДЭЭ. АЯТАЙХАН Л УУЛЗАЛТ БОЛЧИХ ШИГ БОЛЛОО. ИНГЭЭД НЭГ ГЭМ ХОРГҮЙ УУЛЗАЛТУУД ХЙИЖ СУРААЧ. САВ Л ХИЙВЭЛ ГУЙЛГА ГУЙХЫН.
2017-05-10