Эдийн засгийн чуулганы тов ОУВС-гаас хамаарна

img

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн хавар эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд уг арга хэмжээ  өнгөрсөн гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болох ёстой байсан. Гэвч хугацааг хойшлуулж, энэ  сарын 18, 19-нд зохион байгуулахаар  бэлтгэл хангаад явж байсан ч дахин хойшлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

 

“Монголын эдийн засгийн форум-2017” чуулганыг ирэх зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр зохион байгуулахаар товложээ.  Учир нь  Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотойгоор тус тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Энэ асуудлыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

Засгийн газрын хувьд тавдугаар сарын 12-ны өдрийн ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаас Монголын хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч тавдугаар сарын 24-н болж хойшлогдсон байна. Эдийн засгийн форумыг дээрх хөтөлбөрт хамрагдсаны дараа зохион байгуулах шаардлага үүсэж байгаа учраас ирэх зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр товлох нь зөв гэж үзжээ.

 

Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь уу гэдгийг мөн анхааралтай ажиглаж буй юм байна. Үүнийг дагаж ирэх жилүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх үү, яах вэ гэдэг шийдлүүд ч гарч ирэх юм.  

 

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбоотойгоор зургадугаар сард улстөржилт үүсэх эрсдэлтэй, нөгөө талаар тус форумыг илүү өгөөжтэй, үр дүнтэй болгох гэдэг шаардлагаар сонгуулийн дараа хийх нь илүү оновчтой гэж үзэн дээрх товыг тогтоожээ.

 

Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн төлөв байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхмууд, макро орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг өргөн хүрээнд ярилцах аж. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал яагаад хойшилсон бэ?

 

-Бид бүхэн ОУВС-тай хөтөлбөрийнхөө хүрээнд асуудлаа тохирч, төсвийн тодотголоо хийсэн. Дөрөвдүгээр сарын 21 гэсэн товтой, хүлээлттэй байсан ч УИХ-ын тогтоолтой холбооотойгоор хойшилж, УИХ тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн. Бидний хүлээлт бол тавдугаар сарын 12-н гэж хүлээж байсан ч албан ёсны захирлуудын зөвлөлийн хурал тавдугаар сарын 24-н гэж тов гарсан байна.

 

-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр зээлийн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Зээлийг юунд зарцуулах бол?

 

-Энэтхэг улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох 1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой асуудал байгаа. Юу, Юунд зарцуулах вэ гэдгийг ерөнхийд нь хэлэлцээд Сангийн сайдад хэлэлцээ хийх эрхийг өгсөн.

 

Хоёр дахь гол шийдвэрлэсэн асуудал нь иргэдийн явган аялалтай холбоотой. Иргэд Богд уул руу явган аялал их хийдэг болсон. Авто машины зогсоол, дугуйн зогсоол байдаггүйгээс  айлын гадаа авто машин, дугуйгаа тавиад алхдаг нөхцөл үүссэн. Тийм учраас Богд уулын тодорхой газарт авто машин, дугуйн зогсоол байгуулах шийдвэр гаргасан байгаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
.
2017-05-12
Зочин:
haa saigvi ochij bvlt vsersen nuhur 1 shirheg baihiimaa ene munhbat gej
2017-05-11
зочин:
Эдийн засаг сэргэх шатандаа орсон шүү, АН-ын луйварчдын унагаж хаясан эдийн засгийг сэргээж ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татаарай, АН граммын эдийн засагт шилжүүлсэн шүү, өмхийнүүд
2017-05-11
Зочин:
MUNKHBAY gej saihan hudalch nuhur bnaa
2017-05-11
ulaan:
nertei dr ni OUBS- gaas erunhiilugchuu songobol taarna ymar sanaa zobdoggui maluud be tegeed l buhniig ene bllagaruu chiheed uursduu garaa humhiad suuj bdag unen urubdmuur vmaaaa
2017-05-11
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-11
Зочин:
manaihan buh shiideh asuudlaa OUVSangaas asuuh tsag boljee gej...
2017-05-11