Зөрчлийн хуулийг хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт хариулав.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “ЖДҮ-г дэмжих төв байгуулах ажил тэг хувийн биелэлттэй байгаа. Хуулиар агентлаг байх ёстой. Сайд та мэдэж байгаа байх. 850 мянган хүний асуудал шийддэг газар шүү дээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэдэг нэртэй атал хөнгөн үйлдвэр нь байхгүй болчихсон. Энэ яаманд ЖДҮ-ийн салбарыг хариуцсан ганцхан хэлтэс үйл ажиллагаа явуулж байна” гэхэд  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “ЖДҮ-г дэмжих нэлээд ажил хийгдээд явж байгаа. Хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэлээр Засгийн газар анхаарна” гэсэн юм. 

 

Хуралдаанаар Зөрчлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зөрчлийн хуулийн төсөлд  танхайрах асуудлаар ямар заалт орсон бэ. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд эх орноосоо урвасан этгээдэд  хариуцлага тооцох заалт  тусгах хэрэгтэй” гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Эх орноосоо урвасан талаарх заалт “Гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажиллах” зэргээр хууль бус үйлдвэл гаргавал урвасан гэж үзнэ гээд  Эрүүгийн хууль дээр заасан байгаа. Олон нийтийн газар бие зөв авч явах, танхайрах гэх мэтээр тус тусад нь зааж өгсөн Зөрчлийн хууль дээр. Мансууруулах бодистой холбоотой асуудал Эрүүгийн хуульд заасан байгаа гэдгийг онцолсон юм.

 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ