Автозамын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Автозамын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Зам бол бидний хөгжлийн гарц. Гэтэл өнөөдөр энэ хуулийг батлах талдаа хэлэлцэж байна. Гэтэл замын засварын ажлыг дараа жил нь хийдэг. Үүнд хариуцлагыг хэрхэн тусгаж өгсөн бэ. Чанартай зам барих вэ" гэсэнд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ:
-Энэ хуулийн төслөөр замыг чанартай барих асуудлаар нарийн тусгаж өгсөн байгаа гэлээ.
Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараагаар хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Автозамын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Мөн дагалдах хуулийн төслүүдийг батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ