МАХН-ынхан нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлэхийг шаардлаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ын гишүүдийн хамт СЕХ-ны төв байр руу дайран ороод байгаа юм. Тэдний үймээнийг зохицуулах зорилгоор цагдаагийнхан Сонгуулийн ерөнхий хороонд ирж, хамгаалалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

 

СЕХ хуулийн хугацаанд Монгол  Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх зүйн боломжтой, энэ асуудалд СЕХ улстөржихгүй байх ёстой гэсэн шаардлагыг МАХН-ынхан тавьж байгаа юм. УИХ-ын экс гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч ээ гэдэг шаардлага тавьж байгаа. Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулахаар байгаа. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна.

 

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголчууд мартаагүй, таван хүний амь нас эрсдэж байсан. Сонгуулийн луйвраас болж ийм зүйл болсон. Өнөөдөр тэр үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга, бид аль болох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж байна гэсэн юм. 

 

СЕХ-ны хувьд хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бичиг баримтыг шалган үзээд, бүртгэх эсэхээ шийднэ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иаам:
Ээгээ агаа хөөлхөн шүү дээ эгдүүтэй шд ээ.дэвшүүлээрэй МАХН ынхаан.ок
2017-05-14
Энхбаяр:
Ээгээ агааг дэвшүүлсэн юум уу үгүй юум уу.Муу лоолойнуудаа Ээгээ агааг дэвшүүл за.хуцваа
2017-05-14
zub:
enkhbayar dargaa taniih zob
2017-05-14
mongol:
МАХН гэж аль хэдийн устсан шдээ. энэ долдойнууд энхбр гэж бузар зайл. төрийг гутаасан зөнөг.
2017-05-14
Зочин:
Бүртгэчихээч. Тэгээд сонгохгүй л байна биз. Юундаа ингэж үймээд байдаг юм. Ард түмэн л шийднэ биз
2017-05-14
Zochin:
Chi bitii hutsaaa chi tgd heniig songoh gd bga mal ve. Bas l MAN uu?
2017-05-14
Зочин:
Энхбаярыг дэвшүүлж хэрхэвч болохгүй. Угаасаа авилгач хүн
2017-05-14