МАХН-ын гишүүд жагсаал хийх зөвшөөрөл хүснэ

img

 

МАХН-ын гишүүд өнөөдөр СЕХ-ны хуралдааныг нээлттэй явуулахыг шаардан сонгуулийн төв байр руу дайран орсон. СЕХ өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. СЕХ-ны хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, тайлбараа хийгээд гарсан ч гишүүд нь хурлын дүгнэлтийг хэлэхийг шаардан Засгийн газрын XI байрнаас гараагүй билээ. 

 

СЕХ хуралдан шийдвэр гаргаад, нэр дэвшигчийн асуудлаар намууд руу бичгээр хариу мэдэгддэг. Гэвч МАХН-ын гишүүдийн шаардлагын дагуу Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлын шийдвэрийг гишүүдэд нь дуулгасан бололтой. 

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэдэг хариу сонссон тус намын гишүүд  жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахаар Чингэлтэй дүүргийн Тамгын газрыг зорилоо. Хэрвээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдээд байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chingisiin nutgiin huu enhbayariigaa demjeerei mongolchuudaa eh oron gazar shorootoigoo uldmeer baigaa bol.
2017-05-15
Зочин:
20000 тэгрэг авсан тэлбэртэй жагсагч нар гэж
2017-05-15
Зочин:
СБ дүүргийн шүүх ялтай хугацаа нь дуусаагүй гээд байхад ямар ядаргаатай нөхөр вэ
2017-05-14
Зочин:
СХ яг хуулийн дагуу шийдсэн бна. Энхбаяр болон түүнийг долоогчид хэдэн хөгшчүүлийг турхирхаа больж тайван байлгамаар юм даа
2017-05-14
Зочин:
Хүний сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдахаа хэзээ болих вэ. Ард түмэн үүнийг чинь зүгээр өнгөрөөхгүй
2017-05-14
zochin:
Songuuliin horoo zob shiidjee
2017-05-14
Zochin:
Elbegdorjiin hiij baigaa ajil ene Hun buuhaaraa yu boldog bol mun ch olon hunii haraaliig idej bainadaa burhan mini.kkkkk
2017-05-14
Зочин:
Ene hun ulsgulun zarlan barin yagaad tegtelee eronhiiligch boloh gej ulairaad bgaa ni ih sonin bndaa, ene hun eronhiiligch bsan, tiim l sain yum bol ter uedee hiih yumaa sain hiihgui yasii tegsen bol ard tumen sain baisan geed dahiad songoh l bsan daa
2017-05-14