МАХН дараагийн хувилбараа сонгох уу
2017-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууүльд парламентад суудалтай гурван намын хоёрын нь нэр дэвшигч тодорхой боллоо. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээр СЕХ шийдвэрлэлээ. Харин парламент дахь гуравдагч хүчин МАХН-наас нэрийг нь дэвшүүлэхээр бичиг баримтаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг СЕХ бүртгэхээс татгалзлаа.

 

Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшигчийн бүрдүүлэх материалаас  хоёр бичиг баримт дутуу байжээ. Тодруулбал,Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигддаг тусгай шаардлага дахь:

 

-Шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

 

-“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх гэсэн заалтыг хангаагүй байна.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр ял шийтгүүлж байсан хэдий ч  ялгүйд тооцогдох хугацаа ирэх наймдугаар сарын 02-ноор дуусгавар болох юм билээ.  Нөгөөтэйгүүр тэрбээр өнгөрсөн хугацаанд 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй аж.  Энэ хоёр үндэслэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон байна. Гэхдээ тэрбээр нэр дэвшигчийн бичиг баримтаа СЕХ-нд өргөн барьснаас хойш МАХН-ын гишүүдээрээ  дамжуулан “Өөрийгөө нэр дэвшигчээр бүртгүүлэх, шударгаар өрсөлдүүлэх” шаардлагыг тавьж байсан билээ. Цаашлаад өчигдөр СЕХ хуралдаж, нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхэд МАХН-ын гишүүдийн хамт Засгийн газрын XI байранд дайран орж, хурлаа нээлттэй хийхийг шаардахаас гадна, өөрийн биеэр СЕХ-ны хуралдаанд тайлбар тавьсан.  Гэсэн хэдий ч СЕХ хуулиа барьж, шийдвэрээ гаргалаа.

 

Ер нь хуулиараа   “таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх” гэдэгт эрүүл мэндийн ч юм уу ямар нэг шалтгаан хамаарахгүй юм билээ.


Нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд  жагсаал зохион байгуулж, цаашлаад өлсгөлөн зарлахад ч бэлэн хэмээн өөрсдийгөө “сумлуулсан”  МАХН-ын   хэсэг бүлэг эрхмүүд  энэ өдрүүдэд  “дээрээс өгсөн чиглэлийн дагуу” үүргээ гүйцэтгэх байх.

 

Уг нь  МАХН-ынханд дараагийн  нэр дэвшигчийг тодруулан бүртгэх эрх нь нээлттэй байгаа. Хэрвээ маргааш буюу энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд өргөн барихгүй бол сонгуульд оролцох эрх нь хаагдана.  Мөн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхгүйгээр МАН, АН-ын аль нэгийг сонгуульд дэмжин оролцох боломжтой.  МАХН-аас нэр дэвших дараагийн хувилбарт ГХ-ийн сайд асан Л.Эрдэнэчулуун, МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, ХҮН-ын дарга С.Ганбаатар гэх нэрс явж байсан. Н.Энхбаяр даргыг бүртгэхгүй бол дараагийн хувилбар нь “би” хэмээн өнгөрсөн шөнө унтаж чадахгүй үүр цайлгасан МАХН-ын бус горилогчид эдүгээ  түүнийг тойрон эргэлдэж байгаа биз.

 

Гэхдээ МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжамъян “Н.Энхбаяр даргаас өөр дараагийн хувилбар  гэж байхгүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч эрх ашиг нэгдвэл улс төрд дараагийн хувилбар аяндаа тодорно.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
tui mai muu pyzda nar:
UHSEN HATSANII CHINI HUULI SHUUH YU HUTSAAD BGAA GULUGNUUD VEE, ZORIGIIN HEREGT 10 AAS OLON HUN UHEJ BAIHAD SHUUH BOLON HUULI HAANA BAISIIN EH ORNOO ZARAAD OBSHORT MUNGUU BAIRSHUULJ BAIHAD TER SHUUH MUUH CHIN HAA BAISIIN BEEE ULSIIN MUNGIIG HEMJEEGUI TSUSLAJ BAIHAD HUULI GJ YU BAISIIN ENHBAYR DARGA MINI HUDULJ UZEEREI ODOO BOLHOON BAILAAA TUR TUMENDEE AMI HAIRGUI ZUTGEH TSAG CHIN IRJEE
2017-05-15
zochin:
aalz shig bodoltoi otnvvdeer dvvrch dee ene uls uurga n.malaa barihgui bol mal.n yaaj uurgaa barih vee dee
2017-05-15
иргэн:
МАХНын эцсийн сонголт хүнээ нэр дэвшүүлэхгүй АНыг дэмжих.Ингэж байж МИ-г дарж монголыг хятадчилахаас аварна
2017-05-15
irgen:
Oboo gertee suugaad ach naraa xaraad suuj baij boldogui ym uu
2017-05-15
зочин:
СБ дүүргийн шүүх Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гээд шийдвэр гаргасан,Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй,жагсаал хийгээд төрийн байгууллагыг дарамтлаад нэр дэвшдэг бол хууль шүүхээр яах юм бэ
2017-05-15
zochin:
odoo manai namiinhan uhaantai hodlooroi erdenetsogt ganbaatar oyunbaatar naraas songoson baihad mongoliin ard tumen ura negteigeer eh ornoo abrahad tyychee bolno demjine.
2017-05-15
Зочин:
Ийм л хүн Монголыг төлөөлж төрийг тэргүүлж чадна Эрдэмтэн хурандаа НҮБ-н олон улсын зэвсгийн шинжээч, Нобелийн энх тайвны шагналт Доржпаламын Эрдэнэцогтын 11 жил ажилласан багийн эрэлхэг хөвгүүд тусгай үүрэг гүйцэтгэж долоон тэрбум хүнийг олон зуу дахин хөнөөж чадах аюултай химийн хорт зэвсгийг устгаж хүн төрөлхтний өмнө байгуулсан онцгой гавьяагаараа 2013 оны нобелийн энхтайвны шагналыг багаараа хүртэж нийт хүн төрөлхтний бахархалт хөвгүүд болсон билээ. Д. Эрдэнэцогт нь энэ тусгай үүргийн багийн хамгийн олон жил ажилласан гишүүн бөгөөд өөрийн онцгой авьяасаараа НҮБ-н таван хэлийг эх хэл шигээ эзэмшиж мэдлэг боловсрол чадвараараа шалгарч түүнгүйгээр энэ тусгай үүргийн баг ажиллах боломжгүй байсан тул хатуу дүрэм журамтай олон улсын дэгийг зөрчин Эрдэнэцогтийг 11 жил ажиллуулж түүний нөр их хөдөлмөрийн үрээр энэ онцгой гавьяаг байгуулсан гэдэгт хэн ч маргадаггүй. Дэлхийн том гүрэн АНУ хүртэл эрэлхэг Монгол хөвгүүн Эрдэнэцогтын гавьяаг үнэлж хүндэт иргэнээрээ өргөмжилсөн байдаг. Харин Н
2017-05-15
Зочин:
Ийм л хүн Монголыг төлөөлж төрийг тэргүүлж чадна Эрдэмтэн хурандаа НҮБ-н олон улсын зэвсгийн шинжээч, Нобелийн энх тайвны шагналт Доржпаламын Эрдэнэцогтын 11 жил ажилласан багийн эрэлхэг хөвгүүд тусгай үүрэг гүйцэтгэж долоон тэрбум хүнийг олон зуу дахин хөнөөж чадах аюултай химийн хорт зэвсгийг устгаж хүн төрөлхтний өмнө байгуулсан онцгой гавьяагаараа 2013 оны нобелийн энхтайвны шагналыг багаараа хүртэж нийт хүн төрөлхтний бахархалт хөвгүүд болсон билээ. Д. Эрдэнэцогт нь энэ тусгай үүргийн багийн хамгийн олон жил ажилласан гишүүн бөгөөд өөрийн онцгой авьяасаараа НҮБ-н таван хэлийг эх хэл шигээ эзэмшиж мэдлэг боловсрол чадвараараа шалгарч түүнгүйгээр энэ тусгай үүргийн баг ажиллах боломжгүй байсан тул хатуу дүрэм журамтай олон улсын дэгийг зөрчин Эрдэнэцогтийг 11 жил ажиллуулж түүний нөр их хөдөлмөрийн үрээр энэ онцгой гавьяаг байгуулсан гэдэгт хэн ч маргадаггүй. Дэлхийн том гүрэн АНУ хүртэл эрэлхэг Монгол хөвгүүн Эрдэнэцогтын гавьяаг үнэлж хүндэт иргэнээрээ өргөмжилсөн байдаг. Харин Н
2017-05-15
irgen:
N. Enkhbayaryg bolokhgui bna aa geed baikhad bolno geed dairaad baidag ni yamar uchirtai yum ve
2017-05-15
zochin:
odoo ganbaatar ouynbaatariig debshuulj garga gishuud husej baina ard olon tanai namiig demjine.
2017-05-15