С.Ганбаатар 24 цагаас өмнө Сонгуулийн хороонд бүртгүүлэх боломжтой

Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.. Ингэснээр МАХН энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлэх шаардлагатай болсон юм.
Тус намынхан хуралдан санал хураалт явуулснаар МАХН-ын Бага чуулган шийдвэрээ гаргаж УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Санал хураалт явуулахад тэрээр 65 хувийн санал авчээ. Одоо нэр дэвшигч С.Ганбаатар 24 цагаас өмнө Сонгуулийн хороонд бүртгүүлэх боломжтой байна.
П.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ