С.Ганбаатарын баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгөв

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Ингэснээр МАХН энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлэх шаардлагатай болсон юм.

 

 МАХН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхээр болсон. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд өчигдөр /2017.05.16/ 24:00 цагаас өмнө бүртгүүлэх хугацаа байсан.  МАХН өчигдөр 23:30 цагийн үед нэр дэвшигч С.Ганбаатарыг СЕХ-нд бүртгүүлэхээр баримт бичгээ хүлээлгэн өгчээ.

 

СЕХ нэр дэвшигчийн материалтай танилцаж, ажлын гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Ганбаа жинхэнэ дүлзэн урвагч сарвагч хүн яаж ерэнхийлэгч болох вэ сүйрэлд очих бгүй өш хонжин авах гэж очих юмуу
2017-05-17
Зочин:
Энэ Баасанхүү гэж нөхөр Дүлзэн шиг юмаа.МАН АН ын бууны нохой...
2017-05-17
Зочин:
МАХН ын дайн эхлэвээ хөөрхий. Баасанхүү одоо ашгүй шалтаг гарвуу гээд намаасаа гарна. Өөр намруу очоод хэн ч биш болно дөө. Дараагийн сонгуульд энхбаяр улс төрд эргэж ирнэ алийн болгон энэ хүнийг ялтай гээд өнжүүлэхэв
2017-05-17