1072 хувьцааг зах зээлд гаргах бэлтгэл хийж байна
2017-05-17

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. “Эрдэнэс Монгол”  компанийн захирал Ц.Түмэнцогт  үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Тэрбээр:

 

-Өнөөдрийн байдлаар “Тавантолгой”, Багануур, Шивээ-Овоо, “Мон-Атом” компани болон Оюутолгой компанийн 34 хувь зэрэг төрийн өмчийн хувь эзэмшиж байгаа хувьцаанд  түшиглэж,  үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа дэлхийн жишигт нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын жишигт хүрэх зорилт тавьж ажиллаж байна. Байгалийн баялгийг сайн засаглалаар удирдаж ажиллахаар зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд экспортолж байгаа нүүрсний үнэ доогуур байсан. Харин энэ оноос дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдэж, 1.1 их наяд 457 тэрбум төгрөгийн орлого олж ажиллахаар төлөвлөлөө.

 

Сүүлийн үед өр, төлбөр өссөн. “Чалко”-гийн өрийг барагдуулсан ч Хүний хөгжил сан, Хөгжлийн банкинд нийтдээ 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Багануур, Шивээ-Овоо дээр урт хугацаатай зээлийн өр төлбөр бий. Ойрын хугацаанд өр төлбөрөө барагдуулж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхээр ажиллаж байна.  “Эрдэнэс-Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Бодит хувьцааг хоёр дахигч санхүүгийн зах зээлд гаргах бэлтгэл хийж байна хэмээв.

 

Ингээд мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хувьцаагаа зарж өргүй болмоор байна! Иргэдийн хувьцааг засгийн газар худалдаж авна гэдэгт найдаж байна!
2017-05-17